чөлөө
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Уужим талбай, талбар, зай
- 2.Завсар зай, сул үе, зөвшөөрөл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | чөлөө |
|---|---|
| Харьяалахын тийн | чөлөөний |
| Заахын тийн | чөлөөг |
| Өгөх орших тийн | чөлөөнд |
| Гарахын тийн | чөлөөнөөс |
| Үйлдэхийн тийн | чөлөөгөөр |
| Хамтрахын тийн | чөлөөтэй |
| Чиглэхийн тийн | чөлөө рүү |
| Олон тоо | чөлөөнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өргөн чөлөө — өргөн зай, талбар
Сүхбаатарын өргөн чөлөө — Сүхбаатар жанжны нэрэмжит өргөн уужим талбар
чөлөө авах — ажиллахгүй байх зөвшөөрөл авах
чөлөө гуйх — ажлаасаа түр хугацаагаар чөлөөлөгдөхөөр хүсэлт гаргах
чөлөө өгөх — чөлөө олгох
чөлөө эрэх — а.албан ажлаас чөлөө гуйх; б.бусдыг унагах зорилгоор өө сэв эрэх; в.шилж. ажил хэргээс бултах зорилгоор зай завсар олохыг бодох, сүвэгчлэх
чөлөөнд гаргах — Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн албан хаагч, генерал, офицер, удирагч нарыг нас, биеийн эрүүл мэндийн байдлаар цэргийн албанаас халах
чөлөөний хуудас — чөлөө олгосныг магадлах бичиг
амралтын чөлөө — амрах хугацаа
ажлын чөлөө — албан ажлаас сул чөлөөтэй байх үе
Хоршоо үг
чөлөө/чөлөө зав — өрнөсөн ажлын дундах завсар
самбаа чөлөө — завдаа
чөлөө завсар — ажлын хоорондох сул зай
чөлөө зай — зав чөлөө
эрх чөлөө — хуульд заасан хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.