чөлөөлөх
Тайлбар
- 1.Ажил хөдөлмөрөөс чөлөө гуйх ба ажил үүргээс нь чөлөө өгөх, сул чөлөөтэй болгох
- 2.Эрх чөлөөтэй болгох
Ойролцоо үг
Нийлмэл үг
алба гувчуураас чөлөөлөх — хуучир. - алба гувчуур төлөхгүй сул чөлөөтэй болгох
үүрэгт ажлаас чөлөөлөх — албан ажлаас гаргах
бүслэлтээс чөлөөлөх — бүслэлтээс гаргах, эрх чөлөөтэй болгох
хамжлагаас чөлөөлөх — хамжлагаас чөлөөлж, эрх чөлөөтэй болгох
Товчилсон үг
ААЧА — Анголын Ардын Чөлөөлөх Арми
АЧА — Ардын Чөлөөлөх Арми
БХАЧА — Бүх Хятадын Ардын Чөлөөлөх Арми
КЧА — Косовогийн Чөлөөлөх Арми
ЛАЧА — Лаосын Ардын Чөлөөлөх Арми
ЛҮЧФ — Лалын Үндэсний Чөлөөлөх Фронт
МАТЧФ — Мозамбикийн Ард Түмний Чөлөөлөх Фронт
МҮЧФ — Мозамбикийн Үндэсний Чөлөөлөх Фронт
МЧФ — Мозамбикийн Чөлөөлөх Фронт
МЧФН — Мозамбикийн Чөлөөлөх Фронт Нам
НАЧА — Намибын Ардын Чөлөөлөх Арми
ПЧБ — Палестины Чөлөөлөх Байгууллага
ҮЧА — Үндэсний Чөлөөлөх Арми
ҮЧФ — Үндэсний Чөлөөлөх Фронт
ҮЧХ — Үндэсний Чөлөөлөх Хөдөлгөөн
ХАЧА — Хятадын Ардын Чөлөөлөх Арми
ЮАЧА — Югославын Ардын Чөлөөлөх Арми
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.