чөтгөр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шашин. Юмыг далдуур хорлох чадалтай гэх хий хоосон юм
- 2.шашин. Өс хонзондоо галзуурч хөрстийн заагт хувьссан, тамлуулж үхсэн эмийн сүнс
- 3.шилжсэн утгаАйхтар, арга самбаатай
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгdevil; demon; fiend
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | чөтгөр |
|---|---|
| Харьяалахын тийн | чөтгөрийнW |
| Заахын тийн | чөтгөрийгW |
| Өгөх орших тийн | чөтгөртW |
| Гарахын тийн | чөтгөрөөсW |
| Үйлдэхийн тийн | чөтгөрөөрW |
| Хамтрахын тийн | чөтгөртэйW |
| Чиглэхийн тийн | чөтгөр лүү |
| Олон тоо | чөтгөрүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
чөтгөр бөөс/чөтгөр хорхой — бясааны өөр нэр
чөтгөр шиг амьтан — яриа. - арга самбаатай, сэргэлэн хүн
Хэлц үг
чөтгөр орох — эвдрэлцэх, муудалцах, түнжин хагарах
чөтгөр тогтох аргагүй — байхын аргагүй, маш хүйтэн
чөтгөрийн гал — зарим чулуулаг, амьтан, амьтны яс, ургамлын нэхдэс тэргүүтэнд байх фосфор харанхуйд сүүмэлзэн харагдах нь
чөтгөр гоймонд дурлах — саваагүй зан гаргах
чөтгөрийн бага нь адтай — хүнийг бага гэж басаж болохгүй
чөтгөр мэд — хэрэг юманд дургүйцэн хэлэх үг
Чөтгөр мэд гэм, энэ чинь Доноо шүү, үнэндээ чиний зоосыг хулгайлсан шүү (Залуухүү, Хадан цуурай).
чөтгөр тогтохгүй — яахын аргагүй хүйтэн
Чөтгөр тогтохгүй тэр хүйтэн өрөөнд юу хийж суух билээ.
чөтгөр шуламс — ил далдаар дайсагнагч муу этгээдийг адлан зүйрлэсэн хэллэг
Дэмий удсангүй өнөөх догшин салхи ширүүн бороо нь хүрч ирэв. Тэгээд нохойн гөлөг ч болж үзлээ. Чөтгөр шуламс ч болж үзлээ (Сүрэнбат, Нойргүй шөнө).
↑ буян нүгэл хоёр шиг, бурхан чөтгөр хоёр шиг
Зөгий олонтой газар бал элбэг
Чөтгөр олонтой газар лам элбэг
Чоно бороонд
Чөтгөр чөлөөнд
Зүйр цэцэн үг
Занг нь мэдэхгүй бурханаас
Занг нь мэддэг чөтгөр дээр
Хоршоо үг
буг чөтгөр — сүг сүнс, юмыг далдуур хорлох чадалтай гэх хий хоосон юм
чөтгөр/чөтгөр албин — ад чөтгөр
чөтгөр шулам — эр эм дүд
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠴᠢᠳᠬᠦᠷ (čidkür, “ghost; snare; evil spirit”). Compare Buryat чөтхөр (čötxör) and Kalmyk чөткр (çötkr).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.