шат
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучирсанАвгай дээлийн бэлхүүс тушаа хадсан дөрвөлжин оруулга.
- 1.Төмөр, мод, чулуу зэргээр хийсэн, өндөр өөд авирах, буухад хэрэглэх хэрэгсэл
- 2.шилжсэн утгаҮе, зэрэг дэв, алхам
- 1.Цавчиж зассан хоёр хэсэг нарийн модны дунд бяцхан сэрвээ хийж, доогуур нь хэлхэн, өмнө хойд талыг нь холбон, тэмээ хомноход хэрэглэдэг хэрэгсэл
- 1.Хоол цайны явган ширээ.
- 1.шатжуулж барьсан зам эсвэл урт шаттай зам
- 2.хэд хэдэн гишгүүрээс бүрдсэн дээшээ доошоо нэвтрэхэд ашигладаг зам
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгstair, stairs, staircase, stairway
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шат |
|---|---|
| Харьяалахын тийн | шатны |
| Заахын тийн | шатыг |
| Өгөх орших тийн | шатанд |
| Гарахын тийн | шатнаас |
| Үйлдэхийн тийн | шатаар |
| Хамтрахын тийн | шаттай |
| Чиглэхийн тийн | шат руу |
| Олон тоо | шатнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дүүжин шат — юмнаас дүүжлэн хийсэн өгсөх, буух шат
модон шат — модоор хийсэн шат
цахилгаан шат — өндөр байшин барилгад хүн, ачаа барааг дээш доош зөөх цахилгааны хүчээр ажиллах шат
чулуун шат — чулуугаар хийсэн шат
шатаар буух — шатаар доош уруудах
шатаар өгсөх — шатаар дээш явах
шатаар уруудах — шатаар буух
анхан шат — анхны үе
шат ахих — зэрэг дэв ахих, сайжрах
боловсролын шат — боловсролын үе, алхам
хөгжлийн шат — хөгжлийн үе
түүхийн гол үе шат — түүхийн гол үе, алхам
шатан сүүлт — амьт. - жирийн хүрэлзгэнэ
хомны шат — тэмээг хомноход хэрэглэдэг, цавчиж зассан хоёр мод
Хоршоо үг
дэгтэр шат — юм өөд гарах зам, гишгүүр
шат гишгүүр — өгсөж уруудах хэрэгсэл
үе шат — байгаль нийгмийн тодорхой хөгжилд хүрсэн хугацаа
хом шат — тэмээний ачлагад хэрэглэх хоёр төрлийн хэрэгсэл
шат бамбай — тэмээнд, ачаа ачихад хэрэглэх хос модон хэрэглэл болон эсгий зөөлөвч
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.