алхаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Явах үеийн хөлийн хөдөлгөөний хэв маяг, явдал, алхам
- 2.Морь, тэмээний аажуу тайван газар хорооцтой явдал
- 3.хүний хөлийн хөдлөл буюу явдал
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгstep
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | алхаа |
|---|---|
| Харьяалахын тийн | алхааны |
| Заахын тийн | алхааг |
| Өгөх орших тийн | алхаад |
| Гарахын тийн | алхаанаас |
| Үйлдэхийн тийн | алхаагаар |
| Хамтрахын тийн | алхаатай |
| Чиглэхийн тийн | алхаа руу |
| Олон тоо | алхаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
алхаагаа хурдасгах — явдлаа хурдасгах
данагар алхаа — даналзсан сунагар алхам
жигд алхаа — жигд алхам
хөнгөн алхаа — хөнгөн гишгэх алхам
алхаатай морь — алхам сайтай морь
гүйн хар алхаа — хамгийн хурдан алхам
Хоршоо үг
алхаа гишгээ — алхам гишгэлт
Үгийн гарал
алхах (alxax, “to step”) + -аа(н) (-aa(n)).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.