шийрлэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бог малын шийрээс шүүрэн атгах
- 2.Юманд шийр, суурь хийх, шийртэй болгох
- 3.Бууг суурь дээр тавьж буудахад бэлтгэх
- 4.шилжсэн утгаЗориг хатуужилтай байх.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | шийрлэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | шийрлэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | шийрлэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | шийрлэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | шийрлэжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | шийрлэсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | шийрлэдэг |
| Холбох нөхцөл (-ж) | шийрлэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | шийрлээд |
| Болзох нөхцөл (-вал) | шийрлэвэл |
| Хүсэх (-маар) | шийрлэмээр |
| Захирах (-аарай) | шийрлээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | шийрлэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ямаа шийрлэх — ямааны шийрээс шүүрэн атгах
хутга шийрлэх — хутганд шийр хийх
цахиур буу шийрлэх — цахиур бууг суурь, хөлөн дээр тавьж буудахад бэлтгэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.