шилбэ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биезүй. Хүн, амьтны шаант чөмөгний нарийн үзүүр орчим газар
- 2.Амьтны богтос, шаант чөмөгний залгаах нарийн чөмөг яс
- 1.Дээл хувцасны товч торгох гогцоо
- 1.Өвс ургамлын уг иш
- 2.Тарианы доторх модорхог зүйл
- 1.шар шилбэ (хоёр настай тэмээ).
- 1.Монгол үсгийн зурлагын нэг махбод.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгshin, shank; fibula (calf bone)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шилбэ |
|---|---|
| Харьяалахын тийн | шилбэний |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | шилбэд |
| Гарахын тийн | шилбэнээс |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | шилбэтэй |
| Чиглэхийн тийн | шилбэ рүү |
| Олон тоо | шилбэнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шилбэ гэмтэх — хүн, амьтны нарийн шилбэний орчим бэртэх
шилбэний ороолт — нарийн шилбээр ороох бөс даавуу
хөлийн шилбэ — хөлийн шагай талын нарийн хэсэг
шилбэний яс — шаант чөмөгний нарийн үзүүрийн яс
нарийн шилбэ — малын шилбэ ясны нарийн хэсэг
морины шилбэ — морины шаант чөмөгнөөс залгасан сагагаас дээших хэсэг
хянгар шилбэ — шаант чөмөгний хяр яс дагуух газар
тамхины шилбэ — татсан тамхины үлдэгдэл
шилбэ зангидах — эмхэрдсэн шилбийг товч мэт хэлбэртэй болгон янзлах
шилбэ хадах — дээлэнд шилбийг суулгаж оёх
шилбэ эмхэрдэх — шилбийг хөвөөлөн оёх
шилбэний гол — шилбэний дунд хийх нийтгэсэн зөөлөн утас
дээлийн шилбэ — монгол дээлийн товч торгох зүйл
захны шилбэ — дээлийн заханд хадсан шилбэ
суганы шилбэ — дээлийн суганд хадсан шилбэ
ташааны шилбэ — дээлийн ташаанд хадсан шилбэ
энгэрийн шилбэ — дээлийн энгэрт хадсан шилбэ
ногооны шилбэ — ногооны уг
тарианы шилбэ — тарианы иш
цайны шилбэ — цайны доторх модорхог юм
зээрэн шилбэ — урга. - хунчирын төрлийн нэг зүйл, гурвалсан, тавалсан нийлмэл навчтай, цагаан ягаан цацаг богцогтой, олон наст өвс, зарим нутагт тогооны угаагуур хийнэ
Хоршоо үг
борви шилбэ — шагайн доод талын яс болон шаант чөмөгний нарийн үзүүр хэсэг
товч шилбэ — товч, түүнийг торгох гогцоо
Үгийн гарал
From Proto-Mongolic *silbi, compare East Yugur shilwi.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.