шударга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эгц шулуун, чигч шулуун
- 2.Чигч, үнэнч, төлөв төвшин
- 1.хөгжимГурван чавхдаст, шударч тоглох, товшуур хөгжмийн зэмсэг, монгол шударга дув дугуй цартай урт шулуун иштэй, товшуур мэт дөрвөлжин толгойтой, царыг ямааны арьс, ботгоны татаасаар бүрдэг; шанз
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шударга |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | шударгад |
| Гарахын тийн | шударганаас |
| Үйлдэхийн тийн | шударганаар |
| Хамтрахын тийн | шударгатай |
| Чиглэхийн тийн | шударга руу |
| Олон тоо | шударганууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шударга зан — шулуун зан
ариун шударга — цэвэр ариун, үнэнч)
шударга тоглох — шударга хөгжмөөр хөгжимдөх
Хэлц үг
Сайн санаа лавай адил цагаан
Шударга сэтгэл сум адил шулуун
Сайн эм уухад гашуун боловч өвчинд тустай
Шударга үг чихэнд хатуу боловч явдалд тустай
Харгис гэгч муу хүний мөс
Шударга гэгч сайн хүний ёс
Харгис хэмээгч муу эрийн явдал
Шударга хэмээгч чадалтан хүний ёс
Хичээнгүй шамдал зуун эрдмийн үндэс
Шударга үнэн түмэн явдлын эх
Шижир алт галаас айхгүй
Шударга ёс зусраас айхгүй
Шөвөг шороонд булагддаггүй
Шударга худалд дарагддаггүй
Шударга мэргэнд муугүй
Сувдаг хомхойд сайнгүй
Шударга хүн зан гүдэс
үг эрс
Бялдууч хүн ааль уран
үг мяруус
Шударга хүний явдал бат
Шунахай хүний хийдэл хэт
Шударга хэргийг хэлэлцвэл дайсан боловч баясдаг
Шулуун зэвийг үзүүрлэвэл чөтгөр боловч автдаг
Шударга явдал гэгээн
Хуурамч явдал харангуй
Шударга болбол хоол олдох
Шулуун болбол хөлөг олдох
Шударга болохоор хоол олддог
Шулуун болохоор хэрэг олддог
Шударга мэргэнд муу ховор
Шившигт явдал сайн ховор
Шударга үгэнд хүн дургүй
Шулуун модонд нохой дургүй
Шударга хүний зан нь бүдүүн
үг нь эрс
Сонич (бялдууч) хүний ааль нь уран
үг нь зусар
Хуурамч явдал харанхуй
Шунахай зан давшуурч түрэхэд сурмаг
- … болон өөр 1
Зүйр цэцэн үг
Шударга үг чихэнд аягүй боловч
Явдалд тустай
Хоршоо үг
төв шударга — цэгц шулуун, чин үнэнч
төвшин шударга — цэгц шулуун, үнэнч
үнэнч шударга — худал хуурмаггүй, цэгц шулуун
шударга номхон — үнэнч шударга бөгөөд төлөв төвшин
шударга үнэнч — чигч, шударга
шулуун шударга — зарчимтай, гуйвшгүй зан чанар
Товчилсон үг
ИШШ — Иргэдийн Шударга Шүүх
МУШЁН — Монголын Уламжлалын Шударга Ёсны Нам
МШЁТН — Монголын Шударга Ёсны Төлөө Нам
УШШЁ — Уламжлал, Шинэчлэл, Шударга Ёс
ШБӨХЗГ — Шударга Бус Өрсөлдөөнийг Хянан Зохицуулах Газар
ШЖМ — “Шударга Журам” Медаль
ШӨХТГ — Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.