шулуун
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Муруй хазгайгүй, цэх
- 2.Хүний шударга, төвшин зан байдал
- 3.Эд зүйлийн элдэв өнгө хээнцэргүй, нугалаагүй
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрstraight (not curved); frank, direct, straightforward, candid; plain, simple, unembellished
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шулуун |
|---|---|
| Харьяалахын тийн | шулууны |
| Заахын тийн | шулууныг |
| Өгөх орших тийн | шулуунд |
| Гарахын тийн | шулуунаас |
| Үйлдэхийн тийн | шулуунаар |
| Хамтрахын тийн | шулуунтай |
| Чиглэхийн тийн | шулуун руу |
| Олон тоо | шулуунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шулуун жагсах — тэгшхэн жагсан зогсох
шулуун зам — цэх зам
шулуун зогсох — цэх зогсох
шулуун хамар — тэгшхэн хамар
шулуун шугам — муруй биш шугам
шулуун үг — а.шийдэмгий; б.шударга үг
шулуун хэлэх — шууд хэлэх
шулуун торго — ар гаргаагүй торго
шулуун хийцтэй — нугалаа хуниас, элдэв чамин хийцгүй
шулуун эд — эрээн мяраангүй төв эд
шулуун гэдэс — биезүй. - бүдүүн гэдэсний төгсгөлийн хэсэг
Хэлц үг
Шил сайт хүүтэй болж
Шулуун сайн охинтой болох
Шударга хэргийг хэлэлцвэл дайсан боловч баясдаг
Шулуун зэвийг үзүүрлэвэл чөтгөр боловч автдаг
Шударга болбол хоол олдох
Шулуун болбол хөлөг олдох
Шударга болохоор хоол олддог
Шулуун болохоор хэрэг олддог
Шударга үгэнд хүн дургүй
Шулуун модонд нохой дургүй
Зүйр цэцэн үг
Нялуунаас шулуун дээр
Нялцгайгаас агшуун дээр
Хоршоо үг
цэх шулуун — эгц шулуун
шулуун шударга — зарчимтай, гуйвшгүй зан чанар
шударга шулуун — зарчимтай, гуйвшгүй зан чанар
Үгийн гарал
From Proto-Mongolic *sïluxun, compare Dongxiang shulun.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.