энгэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дээл хувцасны бүснээс дээших өвөр тал
- 2.Уул хярын өвөр тал
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгslope; lapel
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | энгэр |
|---|---|
| Харьяалахын тийн | энгэрийн |
| Заахын тийн | энгэрийг |
| Өгөх орших тийн | энгэрт |
| Гарахын тийн | энгэрээс |
| Үйлдэхийн тийн | энгэрээр |
| Хамтрахын тийн | энгэртэй |
| Чиглэхийн тийн | энгэр лүү |
| Олон тоо | энгэрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
энгэрийн зүүлт — энгэрт хатгах эмэгтэй хүний гоёл
энгэрийн товч — дээл хувцасны энгэр хэсэгт хадсан товч
энгэрийн хараа — дээлийн гадаад энгэрийн дээд талын товч хадах дүгрэглэсэн хэсэг
энгэрийн цаг — энгэрт зүүгээд өвөртөлж явдаг оосортой цаг
энгэрийн шилбэ — дээл хувцасны энгэрийн хараанд хадах товчийг торгох гогцоо
гадаад энгэр — монгол дээлийн дотоод энгэрийн дээгүүр давхацсан товч бүхий хэсэг
дотоод энгэр — монгол дээлийн гадаад энгэрийн дотуур давхцах хэсэг
энгэр бэл — уулын өмнө хэсгийн доод тал
энгэр өвөр — а.уулын наран тал; б.уулын нөмөр хэсэг
Хэлц үг
энгэрээ мялаах — одон медалиар шагнуулах
энгэр газарт гарах — нас барах
энгэр газар дэрлэх — ↑энгэр газарт залрахнас барах
энгэр газарт залрах/энгэр гэртээ залрах — нас барах
Яана гэнээ хө чи. Миний энгэр гэртээ заларсан хойно хөлөөрөө толгой хийгээрэй (Б.Нямаа, Араараа модтой Биндэрьяа).
энгэр газрын дуудлага — үхэл, үхэл дуудах
Сүүлийн хэдэн өдөр олон юм бодоод гиюүрч хэвтээд... энгэр газрын дуудлага юм болов уу?
энгэр султай — замбараагүй, завхай зайдан
Дарьзав гэж... мөрийтэй тоглоом тоглож, худлаа наймаа ярьсан, дотуураа бол эдийн сонирхолтой, дэл сул энгэр султай бүсгүйчүүдэд тун ч халгаатай нэгэн (Т.Бум-Эрдэнэ, Хувь заяаны хэлхээ).
энгэр цоолох — шагнал авах
Энгэрээ цоолсон гурван жанжин, бараа бологчдынхоо хамт өргөөний гадаа ирж буух нь сүртэй бахтай байлаа (С.Удвал, Их хувь заяа).
энгэрийг нь мялаах — одон медалиар шагнах
Алдарт Лениний одонгоор энгэр юугий нь мялааж
Аугаа зөвлөлтийн баатар цолоор
Алдрыг нь дуурсгаж шагнасан юм
(Ч.Жигмэд, Огторгуйн баатарт)
энгэрийн зөрүү сонирхох — өөр хүйстэн хүсэх зэргийн
Хар нүдэн ч энгэрийн зөрүү сонирхох ид насны гэмээр түүнийг бусдаас илүү сонирхож, хэдий амандаа эс дурсавч сэтгэлээсээ бас салгалгүй (М.Гаадамба, Хөдөө талын баясгалан).
Энгэр дүүрэн нулимстай
Өвчүү дүүрэн заналтай
Энэ бие үжирч
Энгэр газар ойртох
Эсгий гэр холдож
Энгэр гэр ойртох
Эх эцгээсээ салаагүй
Энгэр захаа хатаагаагүй
Зүйр цэцэн үг
Энгэрийн бөөс
Эгэмний өргөс
Хоршоо үг
энгэр хормой — дээл хувцасны дээд өвөр хэсэг болон доод хэсэг
энгэр заам — дээлийн энгэр харааны уулзвар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.