эрдэмтэн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шуШинжлэх ухааны ямар нэгэн салбарт мэргэшсэн хүн
- 2.шуЭрдмийн зэрэг авсан хүн
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгscholar, scientist
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эрдэмтэн |
|---|---|
| Харьяалахын тийн | эрдэмтний |
| Заахын тийн | эрдэмтнийг |
| Өгөх орших тийн | эрдэмтэнд |
| Гарахын тийн | эрдэмтнээс |
| Үйлдэхийн тийн | эрдэмтнээр |
| Хамтрахын тийн | эрдэмтэнтэй |
| Чиглэхийн тийн | эрдэмтэн рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дэд эрдэмтэн — дэд эрдэмтний зэрэг хамгаалсан хүн
Хэлц үг
Баян болох арвилснаас
Эрдэмтэн болох номоос
Идтэн нь үхээнцдээ тусална
Эрдэмтэн нь буянтандаа хавсарна
Идэр мөрний усыг элсээр боож болдоггүй
Эрдэмтэн хүний санааг элдвээр цэнэж болдоггүй
Инээсэн бүгд итгэлтэйгүй
Эрдэмтэн бүгд тустайгүй
Ой мод уулын чимэг
Эрдэмтэн мэргэд улсын чимэг
Хаан улсдаа өргөгдөх
Эрдэмтэн хотолд өргөгдөх
Эрдэмтэн биеийг мэдэгчдийн төлөө үхнэ
Эхнэрүүд биеэ дагалцагчдын төлөө өнгөлнө
Эрдэмтэн мэргэд наадвал эрдмээ мартах
Эхнэр хүүхэд наадвал нэрээ муутгах
Эрдэмтэн үхвэл нэр нь цаасан дээр
Дархан үхвэл нэр нь эд дээр
Эрдэмтэн хүн жимст мод адил бөхгөр
Эгэл тэнэг хулс мод адил гожгор
Эрдэмтэн хүн учир явдалд чармайна
Өчүүхэн хүн эд ашигт цорвойно
Эрдэмтэн хүн эрэлгүй
Эгэл хүн номгүй
Эрдэмтэн хүнд ач эрхэм
Өчүүхэн хүнд ашиг эрхэм
Эртний баатар ган жадаар дийлшгүйг
Эрдэмтэн мэргэд хулсан бийрээр дийлнэ
Эртэн баатар ган жадаар дийлээгүй юмыг
Эрдэмтэн мэргэд хулсан бийрээр дийлдэг
Эхлэх мөрөө зөв гаргавал цаашилж чаддаг
Эрдэмтэн хүний үгэнд орвол хүмүүжиж чаддаг
Хоршоо үг
эрдэмтэн мэргэд — шинжлэх ухааны ямар нэгэн салбарт мэргэшсэн хүмүүс
Товчилсон үг
ЭНБД — Эрдэмтэн Нарийн Бичгийн Дарга
Үгийн гарал
эрдэм (erdem, “knowledge”) + -тэн (-ten, “having”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.