эрт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Цаг хэмийн багцааны урдах хувь нь
- 2.Маш урьд, дээр үе
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрearly
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эрт |
|---|---|
| Харьяалахын тийн | эртийн |
| Заахын тийн | эртийг |
| Өгөх орших тийн | эртэд |
| Гарахын тийн | эртээс |
| Үйлдэхийн тийн | эртээр |
| Хамтрахын тийн | эрттэй |
| Чиглэхийн тийн | эрт рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эрт босох — өглөөгүүр босох
эрт төрмөлийн эрин — геол. - Кембрийн галаваас Пермийн галавыг дуустал 290 сая жил үргэлжилсэн геологийн он тоолол
эрт галав — геол. - эртний аварга гүрвэл амьдарч байсан үе
эрт цаг — дээр үе
эртний амьтны судлал — ш.у. - чулуужсан олдвор, амьтан, ургамлыг судлах ухаан
эртний судлал — ш.у. - эртний хүмүүсийн ахуй амьдрал, соёлыг тэдний үлдээсэн эд агуурсаар шинжлэн судлах ухаан
эртний уламжлал — үе үеэс дамжиж ирсэн юм
Хэлц үг
Орой унтвал нэгийг сонсоно
Эрт босвол нэгийг үзнэ
Эдээр хуурсан янаг
Эрт оройгүй эвдрэлтэй
Эрт босвол нэгийг үздэг
Орой унтвал нэгийг сонсдог
Орой босвол нэгээс хоцорно
Эрт босвол оройдоо тустай
Идэртээ сурвал өтлөхдөө тустай
Эрдэм сурвал өтлөхдөө тустай
Эрт босвол өдрийн ажилд тус
Эрдэм сурвал насны үйлст тус
Эрт дуугарсан хөхөөний хэл хөлдөнө
Эрт дуугарсан хөхөөний чих хатна
Эрт идвэл оройгүй
Өмд хийвэл хантаазгүй
Эрт тэжээвэл хошуунд нь
Орой тэжээвэл годонд нь
Эрт тэжээвэл хөлд нь
Орой тэжээвэл эрүүнд нь
Эрт ургасан жимс намрыг үзэхгүй
Эрт задарсан хүүхэд журмыг мэдэхгүй
Эрт үү
орой юу
Эргэнд үү
манханд уу
Эрт үүсэлтэй
Урт өнгөрөлтэй
Эрт хүрээд нар хүлээснээс
Орой хүрээд од хүлээсэн нь дээр
Эрт хүү эцэгтээ тустай
Эрт босвол өдөртөө тустай
Зүйр цэцэн үг
Эрт босвол нэгийг үзэх
Орой унтвал нэгийг дуулах
Эрт ургасан жимс намрыг үзэхгүй
Эрт задарсан хүүхэд журмыг мэдэхгүй
Эртний үгийг шинжил
Эрдэмтний яриаг чагна
Хоршоо үг
эрт орой — а.цаг хугацааны хувьд урьд болон хожуу; б.хэзээ нэгэн цаг
эрт эдүгээ — цаг хугацааны хувьд өмнө болон одоо
эрт балар — эрт төрмөлийн эрин
өнө эрт — эрт дээр үе, маш эрт
Үгийн гарал
Compare Yakut эрдэ (erde, “early”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.