этгээд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зүг чиг, юмны хажуу тал
- 2.Нийлэмжгүй, гажууд зөрүүд
- 3.Гаж буруу, тэрс
- 4.Хүн
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгside; party (a group or an individual involved in a transaction or a dispute)
- тэмдэг нэрodd, queer
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | этгээд |
|---|---|
| Харьяалахын тийн | этгээдийн |
| Заахын тийн | этгээдийг |
| Өгөх орших тийн | этгээдэд |
| Гарахын тийн | этгээдээс |
| Үйлдэхийн тийн | этгээдээр |
| Хамтрахын тийн | этгээдтэй |
| Чиглэхийн тийн | этгээд рүү |
| Олон тоо | этгээдүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
баруун этгээд — баруун тал
өмнө этгээд — урд тал
умард этгээд — хойд тал
этгээд зантай — хүнтэй нийцгүй, гөжүүд зан авиртай
этгээд хэл — нийт олны хэлнээс ангид цөөн бүлэг хүмүүсийн хоорондоо ярилцдаг үг хэл
зальхай этгээд — зусарч мэхлээч хүн
танхай этгээд — ёс журам мэдэхгүй, дэггүй балмад хүн
Хэлц үг
Эелдэг зан олны дуурайл
Этгээд зан олны шившиг
Эргүү явбал шор
Этгээд явбал хор
Хоршоо үг
этгээд зөрүүд — бусадтай нийцгүй, өөрийнхөөрөө зүтгэх зан
этгээд гаж — зан авир, байр байдал бусдаас тэс өөр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.