сонин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тухайн үеийн олон нийт, улс төрийн байдалд зориулсан том хуудастай тогтмол хэвлэл
- 1.Уулаас үзэгдэж сонсогдоогүй шинэ содон зүйл;
- 2.Гайхам, жигтэй, хачин
- 3.Шинэ сэргэг мэдээ
- 1.бичгээр мэдээлэл хүргэдэг мэдээллийн хэрэгсэл
- 2.өдөр тутам болон долоо хоног бүр хэвлэгддэг мэдээллийн цаасан хэвлэл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгnews; newspaper
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сонин |
|---|---|
| Харьяалахын тийн | сонины |
| Заахын тийн | сониныг |
| Өгөх орших тийн | сонинд |
| Гарахын тийн | сониноос |
| Үйлдэхийн тийн | сониноор |
| Хамтрахын тийн | сонинтой |
| Чиглэхийн тийн | сонин руу |
| Олон тоо | сонинууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өдөр тутмын сонин — долоо хоногт дөрвөөс дээш дугаараар хэвлэгдэн гардаг тогтмол хэвлэл
ханын сонин — хананд байрлуулж олонд мэдээлэл, зар хүргэх самбар
сонины сурвалжлагч — нийгэмд болж буй үйл явдлын тухай бичиж сонинд нийтлэн мэдээлэх ажилтан
сонины мэдээ — сонинд нийтэлсэн зар
сонин захиалах — хэвлэл захиалах
төвийн сонин хэвлэл — дэлхий дахин, улс орны чанартай мэдээллийг олон улс, улс даяар өдөр тутам түгээх сонин, сэтгүүл
сонин амт — нарийн хэлэхэд хэцүү хачин амт
сонин бэлэг — гайхам, хачин бэлэг
сонин содон — содон сайхан
сонин хачин — гайхам хачин
зам зуурын сонин — замд явж байхад тохиолдсон адал явдал
сонин сонсгох — шинэ мэдээ дуулгах
Хэлц үг
сонин одонд төрсөн хүн — онцгой этгээд, хачин зантай хүн
Сонин дээрээ сонгино шиг
Сониноо буурахаар мангина шиг
Сонин дээрээ соохолзож
Сониноо буурахаар ёохолзох
Сонин дээрээ соохолзуур
Сонио барвал хоохолзуур
Зүйр цэцэн үг
Сонин дээрээ соохолзож
Сониноо буурахад хоохолзох
Хоршоо үг
сонин сэтгүүл — мэдээ, нийтлэлийг цаасан дээр хэвлэж түгээх мэдээллийн хэрэгсэл
сонин хэвлэл — олон нийтэд мэдээ мэдээллийг дамжуулах, түгээх зорилгоор гаргаж буй хэвлэмэл материал
сонин сэвүүн — гайхалтай, жигтэй содон зүйл
сонин сайхан — а.шинэ мэдээ, адал явдал; б.хачирхалтай хэдий ч тааламжтай, үзэмжтэй байдал
Товчилсон үг
НСБ — “Нийслэлийн Сонин Бичиг” [сонин]
ХСХ — “Хорвоогийн Сонин Хачин” [сонин]
Үгийн гарал
Compare also Yakut сонун (sonun) and Tuvan солун (solun).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.