янз
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэлбэр байдал, хэв маяг, овор дүр
- 2.Юмны үзэмж, гаднах гоёл чимэглэл, хээ
- 3.Хүний зан төрх, шинж төлөв
- 4.Хэвийн байдал
- 5.Сонин хачин
- 6.Төрөл зүйл
- 1.Хөвөө, ирмэг
- 1.янз гүйлээс урга. (жанз гүйлс).
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгshape, form; aspect; appearance, look; temperament, disposition; usual state; sort, type
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | янз |
|---|---|
| Харьяалахын тийн | янзын |
| Заахын тийн | янзыг |
| Өгөх орших тийн | янзад |
| Гарахын тийн | янзаас |
| Үйлдэхийн тийн | янзаар |
| Хамтрахын тийн | янзтай |
| Чиглэхийн тийн | янз руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
янз бүрийн — хэлбэр дүрс, хэв байдал төрөл бүрийн
янз орох — а.ямар нэгэн байдал бий болох; б.байдал нь сайжрах
муудах янз орох — муудсан байдал бий болох
олон янзын — олон төрлийн хэлбэр дүрс, хэв байдал бүхий
байшингийн янз — байшингийн гоёл чимэглэл
хаалганы янз — гоёл чимэглэл
янз гаргах — а.бусдад муу зан ааш гаргах; б.юманд хээ хуар, зурж, хэлбэр янз оруулах
янзыг нь үзэх — бусдын санаа бодлыг мэдэхээр хөндөж турших
янзын зан гаргах — таагүй, эвгүй зан ааш гаргах
өвчний байдал янзандаа байх — өвчний байдал хэвэндээ байх
хуучин янзандаа — хуучин байдалдаа
янзын амьтан — сонин, хачин амьтан
янзын юм — хачин юм
янз янзын юм үзэх — хачин сонин юм үзэх
янз янзын амьтан — төрөл бүрийн амьтан
янз мод — хөвөө мод
Хэлц үг
Царай муутай бол чанар сайтай
Янз муутай бол яс муутай
Эрхэм хэтэрвэл хүний сэтгэлд осолдоно
Янз хэтэрвэл улсын доордос зүдэрнэ
Янз янзаар ярвалзаж
Яг бүтэлгүй аашилна
Яс муут яван уруудах
Янз муут яван доройтох
Хоршоо үг
янз байдал — байдал төрх, хэв маяг
янз дүрэм — хэв маяг, дүрэм журам
янз зохис — хэлбэр үзэмж
янз маяг — хэлбэр донж
үзэмж янз — юмны хэлбэр маяг
үлгэр янз — дээл хувцасны загвар
янз хэлбэр — хэлбэр байдал
янз шинж — байдал төрх
янз ягаа — хэлбэр дүрс
янз гоёл — үзэмж чимэг
янз чимэг — чимэг гоёл
Үгийн гарал
From Chinese 樣子/样子 (yàngzi).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.