ёроолдох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ёроолоос нь барих
- 2.шилжсэн утгаШингэн зүйлийг шавхах, дуусгаж байж санаа амрах
- 3.Юмны хажуу, ёроолд ойр явах
- 4.Завины бөөр, ул усны ёроолд тулах, шигдэх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | ёроолдох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | ёроолдоно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | ёроолдлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | ёроолдов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | ёроолджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | ёроолдсон |
| Хэвшсэн нэр (-даг) | ёроолддог |
| Холбох нөхцөл (-ж) | ёроолдож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | ёроолдоод |
| Болзох нөхцөл (-вал) | ёроолдвол |
| Хүсэх (-маар) | ёроолдмоор |
| Захирах (-аарай) | ёроолдоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | ёроолдохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аяга ёроолдох — цаг ямагт идэж уух
хувин ёроолдох — хувинтай ус дуусч ёроол нь гарах
цай ёроолдох — цай шавхан ууж барах, цай ууж хэтэрхий удаан суух
хул ёроолдох — айраг ууж, хэтэрхий удаан суух
дэнж ёроолдох — дэнжийн бэл хормойгоор явах
мод ёроолдох — модны дор суух, явах
ус ёроолдох — усны ёроолоор явах
уул ёроолдох — уулын бэл хормойгоор явах
завь ёроолдох — завь өехийгөөрөө ёроолд хүрч хайрдах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.