Үндсэн хэсэг рүү шилжих

ёроол

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Хөндий юмны амсрын нөгөө битүү тал
  2. 2.
    Уулын хажуу бэл
  3. 3.
    Хад чулуу, мод бут, ургамал зэргийн доод тал
  4. 4.
    Нуур далай, гол мөрөн, худгийн усны доод талын газартай золгож байгаа доод хэсэг
  5. 5.
    шилжсэн утгаЯмар нэг асуудал, хэрэг зөрчил, заргын эх үүсвэр, язгуур үндэс
  6. 6.
    Тэрэгний хоёр хашлагын хоорондох хэсэг
  7. 7.
    аливаа юмны доод хэсэг
  8. 8.
    ямар нэг зүйлийн хамгийн доод этгээд

Ойролцоо үг

Тийн ялгал

Нэрлэхийн тийнёроол
Харьяалахын тийнёроолын
Заахын тийнёроолыг
Өгөх орших тийнёроолд
Гарахын тийнёроолоос
Үйлдэхийн тийнёроолоор
Хамтрахын тийнёроолтой
Чиглэхийн тийнёроол луу
Олон тооёроолууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • авдрын ёроол — авдрын доод суурь, авдрын шал

  • аяганы ёроол — аяганы доод тал

  • данхны ёроол — данхны дотор суурь хэсэг

  • нүдний ёроол — нүдний хүүхэн харааны эсрэг талын доторх талбай

  • уутны ёроол — уутны мухар

  • хувингийн ёроол — хувингийн дотор талын доод хэсэг

  • ёроолыг нь ухах — уг адаг, мухрыг нь ухах

  • уулын ёроол — уулын бэл, тэгш газартай залгах хэсэг

  • модны ёроол — мод газарт шургасан хэсэг

  • хадны ёроол — хадны газраас цухуйсан хэсэг

  • далайн ёроол — далайн ул

  • нуурын ёроол — нуурын доод гадаргуу

  • худгийн ёроол — худгийн мухар

  • ёроолын мөстлөг — ёроолыг хамарсан мөстлөг

  • ёроолын амьтан — усны доод гадаргуу орчимд амьдардаг амьтад

  • ёроолыг нь илрүүлэх — уг үзүүрээс нь барьж авах

  • ёроолыг нь уудлах — эх үүсвэрийг нь дэлгэн гаргах

  • хашлагын ёроол — хашлагын шал, тэвшний шал

Хэлц үг

  • ёроол уудлах — хийсэн хэргийг нь цөмийг нь илчлэх, болж бүтэхгүй байгаа зүйлийг цөмийг нь хэлэх

    Хойд өдрийн турш Лха бээсийн айлтгалын шүүмжлэл үргэлжилж… шинэ засгийн бодлого, ардын эрхэт ёсноо үл нийцэлдэх зүйл байсныг ёроол уудлан гаргав (Б.Ринчен, Үүрийн туяа).

  • ёроолгүй ховоогоор ус авах/барих — үр ашиггүй зүйлд дэмий чармайх

    Энэ бүх хийсэн зүйл маань талаар боллоо гэж үү. Тэгээд би зургаан сар ёроолгүй ховоогоор ус авсан болж таарч байна уу.

  • ёроолыг [нь] гаргах — а.үлдээлгүй уух

    Архинд дуртай даг шүү. Ёроолыг нь гаргаад л өгөөд байж харагдсан. б.хоосортол, ширгэтэл хэрэглэх

  • ёроолыг [нь] малтах — уг удмынх нь буюу түүний өнгөрсний муу буруу, хориг хагийг нь хөндөн хэлэх, илчлэх

    Цагийн явдлыг цаг тухайд нь шийдэхгүй. Тэгээд дараа нь бие биенийхээ ёроолыг малтаж, өнгөрсөн баларсан юм яриад бөөн хэрүүл үүсгэх юм.

  • ёроолыг [нь] уудлах — эх үүсвэрийг нь дэлгэн гаргах

    Хэргийн ёроолыг уудлан шийтгэхэд... (Ц.Насанбалжир, Ардын заргын бичиг).

  • Ёроол мэдэхгүй хүн оройноос барьдаг

  • Орой мэдэхгүй хүн ёроолоос нь барьдаг

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.