үдэх
Тайлбар
- 1.Хүнийг явах, аянд мордоход даган гаргаж өгөх
- 1.Юмыг утас, шөрмөс мэтээр холбож бэхлэх
- 2.шилжсэн утгаҮг хэлэхгүй байх, дуугүй байх
Англи утга
- үйл үгto lace, to fasten (shoes, wall of a yurt, ...); to bind, stitch
- үйл үгto see off
Нийлмэл үг
үдэх ёслол — зочдыг хүндэтгэлтэйгээр гаргаж өгөх ёс заншил
үдэн гаргах — аян замд нь гаргаж өгөх
үдэж мордуулах — үдэн явуулах, мордоход нь дагаж гаргаж өгөх
зочдыг үдэх — зочдыг гарган өгөх
нулимсаар үдэх — бусдыг гарган өгөхдөө нулимс унаган хоцрох
харцаараа үдэх — бусдыг гарган өгөхдөө үг хэлэхгүй харсаар хоцрох
дэвтэр үдэх — дэвтрийг холбон бэхлэх
хана үдэх — ханыг хооронд нь холбох
Хэлц үг
эцсийн замд нь үдэх — нас барсан хүнийг оршуулах
амаа үдэх — үг үл хэлэх, дуугүй болох
↑амаа үдэх
↑ амыг нь үдэх
↑ буянаар үдэх
↑ зэвсгээр үдэх
↑ эцсийн замд нь үдэх
Зүйр цэцэн үг
Үдэх цаг байхад угтах цаг бий
Үгийн гарал
From Proto-Mongolic *hüdü-, compare Dongxiang hudu (“to mend by sewing”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.