үдэш
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нар шингэхийн орчмоос цагаан гэгээ тасрах хүртэлх үе
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгevening
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үдэш |
|---|---|
| Харьяалахын тийн | үдшийн |
| Заахын тийн | үдшийг |
| Өгөх орших тийн | үдшид |
| Гарахын тийн | үдшээс |
| Үйлдэхийн тийн | үдшээр |
| Хамтрахын тийн | үдэштэй |
| Чиглэхийн тийн | үдэш рүү |
| Олон тоо | үдшүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үдэш болох — орой болох
үдэш болгон — орой бүр
үдшийн бүрэнхий — нар жаргаж бүрэнхий болох үе
үдшийн гэгээ — үдэш болж харанхуй болохын өмнөх гэгээ
үдшийн сэрүүн — нар далд орж сэрүү буух цаг
үдшийн цолмон — үдэш баруун зүгт үзэгдэх хамгийн гэрэлтэй од, алтан од
Хэлц үг
өглөө үдэшгүй — а.завгүй байх; б.ямагт, дандаа
Айлчин хүн өглөөгүүр алт
Үдэш мөнгө
өнжөөд гууль
Аймхай хүн
Өглөө шүүдрээс айх
Үдэш сүүдрээс айх
Өглөө гурвыг өгсөн бол
Үдэш дөрвийг эрэх
Өглөө нь амгай
Үдэш нь ташуур
Өглөө орсон хур өдрөө даадаг
Үдэш орсон тэнгэр өглөө арилдаг
Өглөө өлөгчин
Үдэш хологчин
Өглөө эрт босвол гурван сайныг үзнэ
Үдэш орой унтвал гурван сайныг сонсоно
Зүйр цэцэн үг
Үдшийн амрыг өглөөдөө
Өтлөхийн амрыг залуудаа
Хоршоо үг
орой үдэш — нар шингэснээс хойших хугацаа
өглөө үдэш — үүр цайж нар мандах болон нар шингэж харанхуй болох үе
Үгийн гарал
From Proto-Mongolic *üdesi, compare Buryat үдэшэ (üdeše), Dongxiang ujieshi.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.