үнэ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.э.з. Мөнгөөр үнэлсэн таваарын бодот өртөг
- 2.шилжсэн утгаНэр алдар, алдар хүнд, нэр хүнд
- 1.амьтанХүрнэтэй адилхан, нарийн биетэй, шаравтар үстэй амьтан
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгprice, cost, estimate, rate, tariff, value, worth, charge, denomination, expense, bill
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үнэ |
|---|---|
| Харьяалахын тийн | үнэний |
| Заахын тийн | үнэг |
| Өгөх орших тийн | үнэд |
| Гарахын тийн | үнэнээс |
| Үйлдэхийн тийн | үнэгээр |
| Хамтрахын тийн | үнэтэй |
| Чиглэхийн тийн | үнэ рүү |
| Олон тоо | үнэнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үнэ арцах — худалдах юмны өртөгийг их бага гэж маргалдах
үнэ буух — юмны өртөг буурах
үнэ засагч — а.худалдагч болон худалдан авагч хоёрын хооронд зуучлан үнэ ханшийг нь тохируулан дундаас нь шан авах этгээд; б.худалдааны газрын юмны үнэ тогтоох хүн
үнэ зохиох — юмыг хийж үйлдэхэд зарцуулсан зүйл, ажилчны хүч хөлсийг таацуулан бодож өртгийг зохиох
үнэ ихтэй — өндөр ханштай
үнэ нэмэх — өртөгийг нэмэх
үнэ өгөх — бусдын худалдах юманд өөрийн авах гэж хүссэн үнийг хэлэх
үнэ суулгах — өгөх хөлсний дотроос зээлсэн, авсан зүйлийн нь үнийг суутган авах
үнэ таацах — өртөг тохиролцох
үнэ тогтоох — юмны өртөгийг тогтоох
үнэ тохирох — үнэ таацах
үнэ хайрлахгүй — ямар ч үнэтэй байсан хамаагүй
үнэ хаях — тогтоосон үнэгүй зүйлд үнэ өгөх
үнэ хаялцах — нэг юмыг авахыг хүссэн хүмүүс нэг нэгнээсээ илүү үнэ өгөн өрсөлдөх
үнэ хүрэх — үнэ ихтэй болох
үнэ хаялцуулах худалдаа — үнэ цэнэтэй зүйлийг сонгон шалгаруулах журмаар үнэ тогтоож борлуулах үйл ажиллагаа
үнэ хэлэлцэх — худалдагч худалдан авагч хоёр тухайн барааны үнийг дээд доош болгон зөвшилцөх
үнэд хүрэх — худалдах гэсэн юмны үнэ их болох
үнийн өсөлт — бараа бүтээгдэхүүний мөнгөн өртөг нэмэгдэх
үнийн зохицуулалт — төрөөс эсвэл байгууллагаас тухайн барааны эрэлт хэрэгцээ, иргэдийн худалдан авах боломж зэрэгт тохируулан бараа бүтээгдэхүүний үнийн талаар авах арга хэмжээ
үнийн санал — худалдаа, үйлчилгээний байгууллагаас бараа бүтээгдэхүүн борлуулах, үйлчилгээ явуулах үнийн жагсаалт
үнийн судалгаа — түүхий эд материал, өргөн хэрэглээний болон үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн дээд болон доод үнийг тогтоох үйл ажиллагаа
бөөний үнэ — олноор зарах үнэ
жижиглэнгийн үнэ — ширхэгээр буюу цөөнөөр зарах үнэ
зах зээлийн үнэ — а.худалдаанд зарагдаж байгаа үнэ; б.зах зээлийн бусад зүйлийн үнэ ханштай дүйцүүлэн бодсон өртөг
үнэ төлбөргүй — а.өр ширгүй; б.өртөггүй
үнэ цэнэтэй аж ахуйн нэгж — улсын төсөв бүрдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг үйлдвэр, албан байгууллага
үнэд орох — а.үнэ нь нэмэгдэх; б.шилж. дургүйлхэх, чадах боловч чадахгүй хэмээн цааргалах
Хэлц үг
үнэ хадах — юмны үнэ маш их нэмэгдэх, юм маш их үнэтэй байх
үнээ барах — нэр хүндээ алдах, нэрээ барах
Үнэ гэж хүчтэй
Үйл гэж халтай
Үнэ ихтэй чулуунаас
Үнэн нөхөр үнэтэй
Үнэ мэдэхгүй байж
Үнэгэн малгай өмсөх
Зүйр цэцэн үг
Үнэ ихтэй чулуунаас нч нөхөр дээр
Үнэ мэдэхгүй байж гэн малгай өмсөх
Үнээ мэдэхгүй хэрээ үнсэн дээр хөрвөх
Зусарч хүн үнээ бардаг
Зусаг ямаа шимээ бардаг
Хоршоо үг
үнэ өртөг — а.бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гаргасан зардал, худалдан борлуулах ханш; б.ажлын хөлс
үнэ сүйтгэл — а.зардал; б.өр төлбөр
үнэ төлбөр — а.өр; б.өртөг
үнэ тунь — хүний үнэд орох, туньж гомоорхох зан байдал
үнэ ханш — мөнгөөр үнэлсэн үнэлэмж
үнэ цай — юмны өртөг, зардал
үнэ цэнэ — юмны чухал хэрэгцээт чанар
үнэ хөлс — юмны үнэ цэнэ, хүний хийсэн хөдөлмөрийг мөнгөөр үнэлсэн хувь
үнэ хүнд — нэр хүнд
үнэ хүндгүй — нэр хүндгүй, муу нэртэй
Товчилсон үг
УҮСХ — Улсын Үнэ, Стандартын Хороо
ҮСУХ — Үнэ, Стандартын Улсын Хороо
ҮСЭШИ — Үнэ, Стандартын Эрдэм Шинжилгээний Институт
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.