ханш
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үнийн өсөлт, бууралт, тогтолтын хэлбэлзэл, тогтоосон үнэ
- 1.ханш нээх зурхай. (сарны зурхайн ёсны жилийн хорин дөрвөн улирлын хаврын дунджийг заах үе, нарны зурхайн дөрөвдүгээр сарын эхний арав хоногийн дотор тохиолдоно, ичигсэд хөдлөх үе).
- 1.Найз сайтай, эвлэгхэн, нийлэмжтэй, тусч зан
- 1.Нэгэн зүйл маш нимгэн торгомсог эдийн нэр.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгquotation; currency rate, exchange rate
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ханш |
|---|---|
| Харьяалахын тийн | ханшийн |
| Заахын тийн | ханшийг |
| Өгөх орших тийн | ханшид |
| Гарахын тийн | ханшаас |
| Үйлдэхийн тийн | ханшаар |
| Хамтрахын тийн | ханштай |
| Чиглэхийн тийн | ханш руу |
| Олон тоо | ханшууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ханш буурах — гүйлгээнд байгаа мөнгөний өсөлтийг таваарын хангамж гүйцэхгүйн улмаас хүн амын гар дээр болон хадгаламжинд сул мөнгө ихээр хуримтлагдаж, мөнгөний худалдан авах чадвар буурах үзэгдэл
ханш дээшлэх — үндэсний валютын алтны агуулгын албан ёсны өсөлт буюу үндэсний валютын ханшийг үндэслэн гаргасан хоёр валютын ханшийн харьцаа
ханшийн зөрөө — үнийн өсөлт, бууралтын зөрөө
ханшийн хэлбэлзэл — мөнгө болон валютын өсөх, буурах явц
зах зээлийн ханш — зах зээлийн үнийн байдал
кросс ханш — гуравдагч этгээдээс валютын ханшийг үндэслэн гаргасан хоёр валютын ханшийн харьцаа
мөнгөний ханш — мөнгөний хэлбэлзэл
өдрийн ханш — тухайн өдрийн үнийн байдал, мөнгөний өсөлт, бууралт
үнийн ханш — үнийн тогтоол
ханш сайтай залуу — тусч залуу
ханш муутай хүн — хүн чанар муутай, хуншгүй хүн
Хэлц үг
ханш нь таарах — үнэ хөлсгүй хийлгэсэн зүйл хялбархан эвдрэхэд хошигнон хэлэх хэллэг
Халамж муутай ханиас
Ханш сайтай танил дээр
Ханш муутай нөхрөөс
Хараа муутай сохор
Зүйр цэцэн үг
Хашийг таних хүн байвч ханшийг таних нь ховор
Хоршоо үг
үнэ ханш — юмны мөнгөөр бодсон өртөг болон тэр өртгийн өсөх буурах явдал
Үгийн гарал
From Chinese 行市 (hángshi, “quotation”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.