өвдөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бие зовууртай болох; эвэрлэх
- 2.Өвчин тусах
- 3.шилжсэн утгаСэтгэл зовох
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto ache, to hurt; to be sick; to suffer (emotionally)
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | өвдөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | өвдөнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | өвдлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | өвдөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | өвджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | өвдсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | өвддөг |
| Холбох нөхцөл (-ж) | өвдөж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | өвдөөд |
| Болзох нөхцөл (-вал) | өвдвөл |
| Хүсэх (-маар) | өвдмөөр |
| Захирах (-аарай) | өвдөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | өвдөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гэдэс өвдөх — гэдэс мушгих
толгой өвдөх — толгой тархи янгинах
цохиулсан газар өвдөх — цохиулсан газар хөндүүрлэх
дуншин өвдөх — төрөх гэж буй эмэгтэй ойр ойрхон өвдөх
хүүхэд өвдөх — хүүхэд өвчин тусах
өтлөж өвдөх — нас ахиж өвчин тусах
өлсөж өвдөх — хоол ундгүй удаан байснаас өвчин тусах
зүрх өвдөх — сэтгэл зовох
өр өвдөх — сэтгэл шимшрэх
Хэлц үг
Өвдөх зовлон
Эрүүл жаргалан
Өвдөх цагт сайн эмч
Өтлөх цагт сайн хань
Хоршоо үг
өвдөх зовох — бие тавгүйрхэн энэлж шаналах
Үгийн гарал
From Proto-Mongolic *ebed-, compare Mogholi ebetku.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.