зовох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аливаа хүн, амьтны бие зүдэрч шаналах
- 2.Хүний сэтгэл санаа амаргүй болох, бие сэтгэл чилэх, дэнслэх
- 3.шилжсэн утгаИчиж ширвээдэх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | зовох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | зовно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | зовлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | зовов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | зовжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | зовсон |
| Хэвшсэн нэр (-даг) | зовдог |
| Холбох нөхцөл (-ж) | зовж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | зовоод |
| Болзох нөхцөл (-вал) | зовбол |
| Хүсэх (-маар) | зовмоор |
| Захирах (-аарай) | зовоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | зовохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бие зовох — бие чилээрхэх, зүдрэх
санаа зовох — а.сэтгэл зовох; б.ичиж нэрэлхэх
сэтгэл зовох — а.сэтгэл түгших; б.нэрэлхэх
цэнгэх зовох — жаргал зовлон эдлэх
Хэлц үг
Жаргах цагт сэрэмж хэрэгтэй
Зовох цагт хатуужил хэрэгтэй
Зовох нохой
Зуу орох хүй дагах
Жуулчин дагадаг
Зовох цагт зайлалгүй
Жаргах цагт хэтрэлгүй
Зовох цагт нөхөр хэрэгтэй
Ядрах цагт хоол хэрэгтэй
Зовох цагт нөхрийн чанарыг танина
Ядрах цагт янагийн тарыг танина
Хоршоо үг
зүдэх зовох — зүдрэл зовол үзэж туулах
өвдөх зовох — а.ихэд өвдөх; б.өвчин тусах
эвэршээх зовох — тэсвэр алдтал өвдөж тарчлах
ичиж зовох — бусдаас ичиж нэрэлхэх: хүнээс зовмоор эд - хүнээс ичмээр, нэрэлхмээр эд
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.