өндөр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үлэмж их
- 2.Дээд
- 3.Дуу чимээний чанга, хүчтэй байдал
- 1.өндөр газар
- 1.(дайвар утга) дээшээ өргөгдсөн эсвэл тодорхой өндөрлөгөөс харьцангуй өндөр байх эсвэл яг тийм байх (заримдаа "өвдөг хүрсэн өндөр" зэрэг нийлмэл үгтэй хамт хэрэглэгддэг)
- өндөр дух
- өндөр уул
- өндөр тааз
- өндөр барилга
- өндөр хэвгий
- урт хөлт
- 2.хэмжээ эсвэл эрч нь зэргээрээ хэвийн хэмжээнээс их; ”өндөр температур”; ”өндөр үнэ”; ”түүний амжилтын өндөр цэг”; ”өндөр эрсдлүүд”; ”өндөр найдвартай байх”; ”гол гүнзгий байна”; ”тэр өөртөө өндөр итгэлтэй байна”
- 1.үргэлжилсэн зүйлийн босоо тэнхлэг дэх хэмжээс; ямар нэгэн юмны сууриас орой хүртэлх зай
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрhigh, tall
- нэр үгheight, elevation, altitude
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өндөр |
|---|---|
| Харьяалахын тийн | өндрийн |
| Заахын тийн | өндрийг |
| Өгөх орших тийн | өндөрд |
| Гарахын тийн | өндрөөс |
| Үйлдэхийн тийн | өндрөөр |
| Хамтрахын тийн | өндөртэй |
| Чиглэхийн тийн | өндөр лүү |
| Олон тоо | өндрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өндөр газар — а.далайн түвшнөөс их хэмжээгээр өргөгдсөн газар; б.газрын гадаргууны хувьд уул, даваанаас нам, тал хөндийгөөс өндөрлөг газар
өндөр нуруу — босоо урт нуруу
өндөр хавьс — хүн, амьтны хамгийн урт дөрвөн хавирга
өндөр хад — бусад хаднаасаа урт, босоо хад
өндөр сүрлэг — сүр бараа ихтэй байдал
өндрийн харайлт — спорт. - спортын харайлтын нэгэн төрөл
өндөр удвал цэцэг — урга. - иш нэг хос алд илүү, навч олсны навчтай адил, цэцэг пял мэт их шар өнгөтэй нэг зүйл удвал цэцэг
өндөр шар бударгана — урга. - говь, говирхуу газар өндөр ургадаг нэг зүйлийн бударгана
өндөр жил — сарны зурхайн илүү сартай жил, нарны зурхайн 366 хоногтой жил
өндөр ургац — тариа, ногооны ургалт сайн, гагаас хураах ургацын хэмжээ их
өндөр хүчдэл — цахилгаан хүчний хэмжээ асар их
өндөр хөгжил — хөгжлийн хурдац түргэн, хөгжил сайтай
өндөр үнэ — зах зээлийн ханшнаас их үнэ
өндөр үнэлэх — а.бараа бүтээгдэхүүнд өндөр үнэ хэлэх, тогтоох; б.дээд зэргээр үнэлэх
өндөр наслах — урт наслах
нас өндөр болох — хөгшрөх
өндөр өвөг — тав дахь дээд үе, хуланц өвгийн эцэг
өндөр эмэг — хуланц өвгийн эх, түүнээс дээших дээдэс
өндөр хувьтан — аз хийморьтой хүн
өндөр заяа — дээд зэргийн хувь тохиол
өндөр огторгуй — сансрын уудам
өндөр дуу — чанга дуу
Хэлц үг
өндөр авах — а.мандах, нэрд гарах
Содном гуай саяхан л ажилгүй гудамжинд лааз өшиглөж явсан одоо бүр их хурлын гишүүн болоод өндрөө авч байна шүү дээ. б.аливаа асуудал нийтэд дэлгэгдэх эсвэл дээд түвшиний сонорт хүрэх
өндөр босго[той] — хэцүү, бэрх, хүнд
Халхын нутаг хатуу, харийн хүмүүнд өндөр босготой гэлцдэг нь хаачлаа (Б.Догмид, Хөх тэнгэрийн зарлиг).
өндөр малгай өмсгөх — хэтэртэл магтах, хөөрүүлэх
Өндөр малгай өмсгөөд ч нэмэргүй, молиго үмхэхгүй нөхөр байгаа юм.
өндөр сүүдэртэй — нас их, их насажсан гэсэн утга
Эрт арван хэдэн жилийн өмнө өндөр сүүдэртэй болсон өвгөн нэг хүүтэй энүүгээр хонь хариулж явсан байжээ (Д.Цэрэнванжил, Мөнхийн зоог).
өндөрт нисэх — хийморь босох, ноён суух, хол явах зэргийн
Хэнд ч битгий хэл, бүтэхээс өмнө бүтэлгүй яриа дэлгэрчихдэг. Чиний нэг насны их явдлыг саатааж мэднэ шүү! Хожим дээрээс нэг мэдэгдлийн бичиг ирчихээр чи даруй өндөр нисэх нь тэр шүү!...Хожим эрх баривал чи одоо бидний төлөө үг хэлнэ шүү дээ (Т.Дэлгэрсан, Ахмад хувьсгалчийн шинэ аялал).
↑ босго өндөртэй
↑ өнгөрсөн хойно өндөр хар мануухай
↑ толгой илүү, тохой өндөр
↑ тохой өндөр байх
Амин хувийн ашиг
Өвсний сүүдэртэй адил
Ах дүү нарын ашиг
Өндөр тэнгэртэй адил
Их мөнгө аминд харш
Өндөр хашаа малд харш
Нөхдөөсөө зөрөх
Нөхрөөсөө уйдах
Өнгө мөнгөнд шунах
Өндөр тушаалд горилох
Энэ бүхнийг
Эгнэгт цээрлэ
Өвгөн хүн бураа их ч нэмэртэй
Өндөр уул нөөлөг их ч нөмөртэй
Өвгөн хүн түшигтэй
Өндөр уул нөмөртэй
Өвгөн хүний хэлсэн шувтарлага их
Өндөр уулын ташууд сүүдэр их
Өвгөн хүргэн хайртай боловч хар нь их
Өндөр хэрэм нөмөртэй боловч хуугиа нь их
Өвгөн хүргэн ээлтэй
Өндөр мод нөмөртэй
Өглөө эрт босож
Өндөр уулын оройд гар
Өлөн буга урамдах
Өндөр мод цуурайтах
Өлссөн барсын хүрхрэх дуунд
Өндөр модны бич ойчиж идэгдэнэ
Өнгөрсөн борооны дараа
Өөдөн цув нөмөрч
Өнгөрсөн бухалдайн хойно
- … болон өөр 100
Зүйр цэцэн үг
Өндөр хэрэмтэй айлын нохой хэцүү
Өндөр настай хүний хар хэцүү
Өндөр уул чулуугаараа
Ургаа мод үндсээрээ
Хоршоо үг
өндөр нам — юмны босоо уртын хэмжээ
тэм.#нам
Товчилсон үг
ӨНЗ — Өндөр Настны Зөвлөл
ӨХ — Өндөр Хүчдэл
Үгийн гарал
From Proto-Mongolic *öndü-r, compare Buryat үндэр (ünder), Kalmyk өндр (öndr).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.