их
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэмжээ том, илүү
- 2.Гол, үндсэн
- 3.Талаас илүү хувь, хэсэг
- 4.Баян элбэг
- 5.Зан ааль, бодол санааны дээгүүр, авд биш
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрbig, considerable, grand, great; hearty, jolly, prodigious, umpteen
- дайвар үгgreatly, heartily, immensely, exceedingly; many, more, most, much,
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | их |
|---|---|
| Харьяалахын тийн | ихийн |
| Заахын тийн | ихийг |
| Өгөх орших тийн | ихэд |
| Гарахын тийн | ихээс |
| Үйлдэхийн тийн | ихээр |
| Хамтрахын тийн | ихтэй |
| Чиглэхийн тийн | их рүү |
| Олон тоо | ихүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
их биетэй хүн — том биетэй хүн
их буу — урт гол төмөртэй, том сумтай, устгах сөнөөх чадал их, холын тусгалт галт зэвсэг
их буучин — цэрэг. - их бууны цэрэг
их гүрэн — олон улсын харилцаанд тэргүүлэх үүрэгтэй орон
их зэрэг сувилаагүй — эер. - цагаан бурхнаар өвдөөгүй
их сургууль — нийгмийн ба байгалийн шинжлэх ухааны төрөл бүрийн салбар бүхий дээд сургууль
их хот — хүн ам, дэд бүтцийн хөгжлөөр тэргүүлэх байртай том хот
их хуур — хөгжим. - орчин үеийн ардын найрал хөгжимд оролцдог туйлын их гарын морин хуур
их хуучир — хөгжим. - их гарын аралт хуур
их хэнгэрэг — хөгжим. - отог овгийн уриа дуудлагад хэрэглэж байсан их гарын хэнгэрэг
их хүйтэн — зурхай. - сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, өвлийн туйл, хоёр, гурав, дөрвөн ес буюу идэр гурван ес
их буга — тогл. - зун хорин есөн буудалтай, найман бугын эсрэг наян хүү тоглодог монгол ардын хөлөгт тоглоом
их багш — а.эрхэм хүндэт багш; б.агуу эрдэмтэн
их баяр — улс үндэсний хэмжээний гол баяр
их бие — аливаа юмны гол хэсэг
их бичгийн хүн — хуучир. - а.эртний гүн ухаанд мэргэжсэн эрдэмтэн; тэнгэр, газар, хүн гурвыг туулсан хүн; б.номын их гүүш
их зам — гол том зам
их төлөв — үндсэндээ
их сорилго — улсын баяр наадмын өмнө бөхчүүдийн бяр, чадал чансааг үнэлэх барилдаан
их хурал — ямар нэг байгууллага, хүн амын төлөөлөгчийн нийгэм улс төр, шинжлэх ухааны зориулалт бүхий дээд хурал
их шавь — түүх. - Богд хаант Монголын Жавзандамба хутагтын шавь
Их засаг буюу их яса — түүх. - Монголын эзэнт гүрний үеийн Чингисийн гол ерөнхий хууль
сүхний их бие — сүхний хөвчин бие
ажлын ихийг хийх — ажлын дийлэнхийг хийх
ихийг нь авах — голыг нь нугалах, ихэнхийг нь хийх
их модтой уул — мод элбэгтэй уул
их устай гол — ус элбэгтэй гол
их зан гаргах — ихэмсэглэх, дээгүүр зан авир гаргах
ихийг бодох — өөрийн биеийг дээгүүрт тооцож авирлах
ихийг санах — ихийг бодох
их амьтан — чадал мөхөс боловч зан ааль, санааны дээгүүр хүн
их үгтэй — бага балчир, нас залуу боловч хэрсүү үгтэй
их жолоодогч — аугаа жолоодогч
их насны морь — насанд хүрсэн, соёолонгоос дээших насны уралдааны морь
их авга ах — хамгийн ахмад авга
их нагац — насаар ахлах нагац
их бэргэн — ууган бэргэн
их хүү — ууган хүү
илүү их хүн цуглах — илүү олон хүн цуглах
их мал харагдах — нэн олон мал харагдах
- … болон өөр 41
Хэлц үг
их амт — чоно
их гар — а.том хэмжээ; б.шилж. заль мэхтэй
их гарын — дээгүүр жаалдаг, сүүхээ, арга заль ихтэй
их гэдэстэй — хөл хүнд, жирэмсэн
их санасан газар гурван шөнө хоосон хонох — найдсан зүйл бүтэлгүйтэх
их авгай залах — бүсгүй хүнийг золиос болгох, хөсөр цөлөх
их айлд очих — шоронд орох
их гэр — өвөг дээдэс, эцэг эхийн гал голомт
ихийн шийр барих — томоотой хүн шиг явах
их гараар хөдлөх — үйл явдалд ул суурь сайтай буюу сүр суртуу ихтэй хандах байдал
Хамар Лодон бишгүй хөрөнгөжиж, зорлого барилгадаа ч их гараар хөдөлдөг болоод, шинэ амьдралын замд минь гэгээн сар болохгүй ч гэрэлт мөрөө үлдээх (Батмөнх, Хамар Лодон).
их модны сүүдэр зогсох — бусдын сүр хүчинд түшиглэх
Шагдар ордон дээр орж буйд Хүүтийн зүг
их санасан газар есөн шөнө хоосон хонох — хэтэрхий их найдсан зүйл нь бүтэлгүй болох
Том том юм яриад байсан. Их санасан газар есөн шөнө хоосон хононо гэдэг үлгэр болоо шив.
их тавиач — худал хэлэх зантай хүнийг шоодон хэлсэн хэллэг
Түүний тэр үгийг итгэхийн аргагүй, тэр чинь их тавиач юм шүү.
их үг хэлэх — бага хүүхэд хэрээс хэтэрсэн юм ярих
Орой төрсөн ганц хүүдээ Должин сайн сайхан бүхнийг сургаж хэлнэ. Ахмад хүний дэргэд их үг хэлж болохгүй гэнэ (С.Дашдооров, Говийн өндөр).
их хөлийн — а.олон хүн цуглардаг
Тэд амиа бөөцийлөх хэдэн малынхаа заримыг цоохор толгойт ембүү мөнгө болгон өвөртлөөд их хөлийн газрыг үзэж, арав таван ам торго, алаг чихэр олж далимд нь газар үзэн хүрээ хийдээр орохыг бодно (Л.Түдэв, Алтан гадас чигийг заана).
Их хөлийн газраас ирээд ч тэр үү, Цахиуртын суурин даанч аглаг чимээгүй, дэндүү балчир жаахан газар шиг санагдав (С.Дашдооров, Өндөр эжий). б.сүүхээ чадал ихтэй, дээгүүр жаалдаг
их шил заах — эд хөрөнгө эрх сүр зэргээр түрий барих
Шүжи Саруулд их ууртайгаар
↑ зүрх ихтэй
↑ найрын хөл их болох
↑ толгой ихт
Бага гэж бүү бас
Их гэж бүү бард
Бага идэж
Их хийх
Бага нь уйлж
Их нь ичих
Бага хүнд сургаал байтугай
Их хүнд ч ёс байдаг
Бага цасанд газар хөлдөнө
Их цасанд мөрөн барилдана
Бага чулуугаар
Их чулууг доргиулах
Битүү хазсан шарх хэцүү
Их хэлсэн үг халуун (хатуу)
Бяцхан очноос
Их түймэр
Бяцхан уйлж
Их ичих
Есөн хүү гаргасан эх
Их гэрийн хоймор суудаг
Ирвэс барс гэрийн ёроолд хэвтэхгүй
- … болон өөр 149
Зүйр цэцэн үг
Их нь ичиж
Бага нь уйлах
Хоршоо үг
их агуу — үлэмж их
их бага — том жижиг, агуу болон өчүүхэн
Товчилсон үг
АИС — Ардын Их Сургууль
АИХ — Ардын Их Хурал
АИХД — Ардын Их Хурлын Депутат
АИХТ — Ардын Их Хурлын Тэргүүлэгч
АИХТГ — Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Газар
АУИС — Анагаах Ухааны Их Сургууль
АУҮИС — Анагаах Ухааны Үндэсний Их Сургууль
БАИС — Болгар дахь Америкийн Их Сургууль
БИС — Багшийн Их Сургууль
БХАТИХ — Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал
БХАТИХБХ — Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо
БХИС — Батлан Хамгаалахын Их Сургууль
ВҮИХ — Вьетнамын Үндэсний Их Хурал
ГИДГ — Говийн Их Дархан Газар
ДДУЗИС — Дорно Дахины Утга Зохиолын Их Сургууль
ДДХКИС — Дорно Дахины Хөдөлмөрчдийн Коммунист Их Сургууль
ДЗОИН — Дэлхийн Залуучууд, Оюутны Их Наадам
ДИСОУХ — Дэлхийн Их Сургуулиудын Олон Улсын Холбоо
ДКИС — Дорнод Казахстаны Их Сургууль
ДСТИС — Дорнод Сибирийн Технологийн Их Сургууль
ЗХАИСХ — Зүүн Хойд Азийн Их Сургуулиудын Холбоо
ИБКН — Их Британийн Коммунист Нам
ИБЛН — Их Британийн Лейборист Нам
ИБОС — Их Барилга, Орон Сууц
ИБОСХ — Их Барилга, Орон Сууцны Хэлтэс
ИБОУХГ — Их Британийн Олон Улсын Хөгжлийн Газар
ИБУИНВУ — Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс
ИБХН — Их Британийн Хөдөлмөрийн Нам
ИДС — Их, Дээд Сургууль
ИДСК — Их, Дээд Сургуулиудын Консорциум
ИДССХ — Их, Дээд Сургуулиудын Спортын Холбоо
ИХ — Их Засаг
ИЗ — Их Засвар
ИЗИС — “Их Засаг” Их Сургууль
ИМ — Их Мастер
ИМДС — Их Монгол Дээд Сургууль
ИМУ — Их Монгол Улс
ИС — Их Сургууль
ИСОХ — Их Сургуулийн Оюутны Холбоо
ИТИС — Инженер, Техникийн Их Сургууль
- … болон өөр 69
Үгийн гарал
From Proto-Mongolic *yeke, compare Kalmyk ик (ik).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.