өргөст
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өргөс бүхий
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өргөст |
|---|---|
| Харьяалахын тийн | өргөстний |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | өргөстөнд |
| Гарахын тийн | өргөстнөөс |
| Үйлдэхийн тийн | өргөстнөөр |
| Хамтрахын тийн | — |
| Чиглэхийн тийн | өргөст рүү |
| Олон тоо | өргөстнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өргөст мод — нарийн шивээ мэт хэлтэс ихтэй мод
өргөст хадаас — гутал, шаахай хадахад хэрэглэдэг жижиг шивээ хадаас
өргөст үг — хүнийг далдуур дайруулж, хатган ёжилж хэлсэн үг
өргөст ногоо — урга. - харавтар ногоон навчтай, навчиндаа жижиг өргөстэй
нэгэн зүйл ногоо
өргөст хамхаг — урга. - салаа иш нь улаан судалтай, мөчир олон, сондуутай нэгэн зүйл ургамал; ногоон байхад нь малын тэжээлд хэрэглэнэ, хатсан хойноо малд хортой
өргөст хэмх — урга. - иш нь зэллэж ургана, шар цэцэгтэй, гонзгор ногоон үр жимстэй, хулуугийн намын нэг наст таримал ногоо, хүнсэнд хэрэглэдэг
өргөст нохойн хошуу — урга. - дэлбэ цоморлиг хоёроос тогтсон давхар шадар эрхтэнтэй, өрөөсгөл өдлөг нийлмэл навчтай, навч нь иш мөчир дээрээ цуварч байрладаг, мөлхөө үндэстэй олон наст бут сөөг, хүнс, эм, гоёл чимэглэлд хэрэглэнэ
өргөст загас — амьт. - хайрсгүй жижигхэн биетэй, нурууныхаа сэлүүрийн өмнө есөн богино өргөстэй нэгэн зүйлийн загас
Хэлц үг
Өшөөт хүний үг
Өргөст модны шор
Хар хэрээ дэгдээхийгээ цагаан гэж санадаг
Өргөст зараа зулзгаа зөөлөн гэж санадаг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.