өргөтгөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өргөн дэлгэр болгох
- 2.Хүрээ хэмжээг ихэсгэх
- 3.Уужим болгох
- 4.Өргөтгөл барих
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | өргөтгөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | өргөтгөнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | өргөтгөлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | өргөтгөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | өргөтгөжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | өргөтгөсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | өргөтгөдөг |
| Холбох нөхцөл (-ж) | өргөтгөж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | өргөтгөөд |
| Болзох нөхцөл (-вал) | өргөтгөвөл |
| Хүсэх (-маар) | өргөтгөмөөр |
| Захирах (-аарай) | өргөтгөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | өргөтгөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ногооныхоо талбайг өргөтгөх — ногооныхоо талбайг өргөн болгох
замаа өргөтгөх — замаа тэлж өргөн болгох
нөлөөг нь өргөтгөх — нөлөөг нь улам их болгох
өргөтгөсөн хурал — тухайн хуралд суух ёстой хүмүүсээс гадна хэлэлцэх асуудалтай холбогдол бүхий хүмүүсийг урьж оролцуулсан хурал
өргөтгөн байгуулах — дахин нэмж байгуулах
дээлээ өргөтгөх — дээлээ уужим, тавиу болгох
өргөтгөн барих — хуучин барилга байгууламж дээрээ нэмж шинэ барилга барих
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.