өт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ясгүй, зөөлөн, уртавтар биетэй, бие гүйцээгүй шавж, шавжийн авгалдай
- 2.шилжсэн утгаХүний мууд үзэж басамжлахад хэлдэг үг.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгworm, maggot
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өт |
|---|---|
| Харьяалахын тийн | өтний |
| Заахын тийн | өтийг |
| Өгөх орших тийн | өтөнд |
| Гарахын тийн | өтнөөс |
| Үйлдэхийн тийн | өтөөр |
| Хамтрахын тийн | өттэй |
| Чиглэхийн тийн | өт рүү |
| Олон тоо | өтнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өт цацах — ямар нэгэн зүйлд шавж үр авгалдайгаа үлдээх
Хэлц үг
өрөмний өт шиг — тогтож сууж чадахгүй байх
өт хорхойд баригдах — ихэд зовлон үзэх
Өт хорхойд баригдаж муугаа үзвэл үзэг (Б.Бааст, Хяруу унасан цагаар).
өттэй тэмээ шиг — (үл тааш.) байж ядсан, сууж ядсан, тогтворгүй
Настай хүн юм байж энэ хэдэн залуусыг дагаад л... өттэй тэмээ шиг гэдэг нь.
↑ өрөмний өт шиг
↑ өрөнд баригдаж өтөнд идэгдэх
Өт ч гэсэн өрвөлздөг
Зүйр цэцэн үг
Өрөнд баригдаж өтөнд идэгдэх
Хоршоо үг
өт хорхой — өт болон бусад жижиг шавж
Үгийн гарал
From Proto-Mongolic *hötü, compare Dongxiang hodou (“maggot”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.