өшиглөвөр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өлгийн доод талын үзүүрт хөндлөн хадсан хавтсан тушаа
- 2.Хөлөө хийж унтдаг үстэй дотортой уутан хөнжил; нэхийгээр хийсэн хагас уутан хөнжил; өшиглүүр
- 1.хуучирсанДөрөөний эртний нэр;
- 2.хуучирсанХөлөөр гишгэж, машиныг зогсоох, хөдөлгөх хэрэгсэл
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өшиглөвөр |
|---|---|
| Харьяалахын тийн | өшиглөврийн |
| Заахын тийн | өшиглөврийг |
| Өгөх орших тийн | өшиглөвөрт |
| Гарахын тийн | өшиглөврөөс |
| Үйлдэхийн тийн | өшиглөврөөр |
| Хамтрахын тийн | өшиглөвөртэй |
| Чиглэхийн тийн | өшиглөвөр лүү |
| Олон тоо | өшиглөврүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өлгийн өшиглөвөр — өөжингийн нэг тал буюу өлгийтэй хүүхдийн хөлд таарах хөндлөн мод
өшиглөвөр нөмрөх — үстэй дотортой дулаан хөнжил нөмрөх
оёдлын машины өшиглөвөр — оёдлын хөл машиныг ажиллуулах хөлд байрлуулсан хэрэгсэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.