хичээл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хичээх үйлийн нэр, чармайлт, шамдлага, идэвх оролдлого
- 1.Тогтмол цагт батлагдсан хөтөлбөрийн дагуу, мэргэжлийн багшийн удирдлаган дор хийж байгаа сургууль
- 1.заан сургах үйл ажиллагаа
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хичээл |
|---|---|
| Харьяалахын тийн | хичээлийн |
| Заахын тийн | хичээлийг |
| Өгөх орших тийн | хичээлд |
| Гарахын тийн | хичээлээс |
| Үйлдэхийн тийн | хичээлээр |
| Хамтрахын тийн | хичээлтэй |
| Чиглэхийн тийн | хичээл лүү |
| Олон тоо | хичээлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хичээл гаргах — зүтгэл гаргах
хичээл сайтай — зүтгэл сайтай, оролдлого сайтай
хичээл давтах — сургуулиар эзэмшсэн мэдлэгээ давтан баталгаажуулах
хичээл заах — тогтоолтой цагт сургууль явуулах
хичээлийн жил — тодорхой хугацаанд үргэлжлэх хичээл хийх үе
хичээлийн сэдэв — хичээлийн товч агуулга
хичээлийн хуваарь — хичээлийн хувааж салгасан хувь
хичээлийн хэрэгсэл — хичээлд хэрэглэх зүйл
хичээлээс гадуур — хичээлийн цагаас бусад үед
дадлагын хичээл — сурч мэдсэнээ амьдрал дээр туршиж үзэх хичээл
нэмэлт хичээл — сурах ёстой зүйл дээрээ дэлгэрүүлэн үзэх хичээл
сүүлчийн хичээл — а.тухайн өдрийн юмуу жилийн хамгийн эцсийн хичээл; б.сургууль төгсөх хамгийн эцсийн хичээл
Хэлц үг
Тунгалаг гэгч
Түшмэд ноёдын уг үндэс
Хичээл гэгч
Зүйр цэцэн үг
Эрлийг сурлаар эрдмийг хичээлээр
Хоршоо үг
хичээл зүтгэл — ажил хөдөлмөр, хичээл сурлагад гаргах идэвх санаачилга, чармайлт
хичээл хөдөлмөр — юмыг хийж бүтээх, сурах идэвх оролдлого
хичээл шамдал — чармайл зүтгэл
идэвх хичээл — идэвх оролдлого, идэвх чармайлт
хичээл ном — а.сурч мэдсэн зүйл; б.юм сурч мэдэх газар
хичээл сурлага — а.сурч мэдсэн хэр хэмжээ; б.хичээл ном
хичээл сургууль — а.тогтмол цагт батлагдсан хуваарийн дагуу хийх сургууль; б.эрдэм ном сурах газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.