бэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хөрөнгө, эд мөнгө
- 1.Хэт хутга зэргийн юмыг зүүх оосрын чимэг
- 1.хуучирсанЭхнэр хүний бэлхүүснээсээ зүүх тоонолжин хэрээст гархилаг хээ угалз
- 1.Уулын хажуугийн шувтрах налуу газар
- 1.газар зүйн өндөрлөг тогтоцын нэг; өндөрлөг газрын налуу хэсэг
- тэр эгц налуугаар авирсан
- тэр байшин уулын бэлд баригдсан
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бэл |
|---|---|
| Харьяалахын тийн | бэлийн |
| Заахын тийн | бэлийг |
| Өгөх орших тийн | бэлд |
| Гарахын тийн | бэлээс |
| Үйлдэхийн тийн | бэлээр |
| Хамтрахын тийн | бэлтэй |
| Чиглэхийн тийн | бэл лүү |
| Олон тоо | бэлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бэл чинээ — өмч хөрөнгө
гарын бэл — бэлэн мөнгө
бэл алдах — бэл бэнчингүй болох
мөнгөн бэл — хэт хутга зүүх оосрын мөнгөн чимэг
бэл тамга — тоонолжин хэрээст тамга
бэл угалз — тоонолжин хэрээст гархилаг угалз
бэл газар — налуу газар
уулын бэл — уулын хажуу
Хэлц үг
бэлээр бэнжиж, тавгаар тавих — хүний хэрээр буюу эд мөнгөний байдлаар нь адилгүй хандах
Эрдэнэ исгэлэн ус өгсөн Бадарчид зэвүү нь хүрч Нямаагийн үнэн үгийг талархаж байсан боловч дуугарсангүй, харин бэлээр бэнжиж, тавгаа тавьдаг хар хорын ёсны тухай бодлоо (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
↑ бэлэн тоолох бэлгүй
Бэл алдсан хятад шиг
Бээжинд очсон тайлаг шиг
Бэл сайтын нөөц их
Билүү сайтын хутга хурц
Зүйр цэцэн үг
Бэл алдсан хятад шиг
Хоршоо үг
бэл бэн — бэл бэнчин
бэл бэнчин — бэл хөрөнгө
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.