хөл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биезүй. Хүн, амьтны газар гишгэж явах хөдөлгөөний эрхтэн
- 2.Ширээ сандал, тогоо зэрэг юмны тулгуур
- 3.шилжсэн утгаЮмны шувтрах үзүүр, адаг
- 4.шилжсэн утгаОлны үймээн, хөдөлгөөн
- 5.шилжсэн утгаБэл, бэнчин
- 6.шилжсэн утгаУг, сурвалж
- 1.хар хөл (каракуль), хар хөл зах (каракуль хонины арьсаар хийсэн зах), хар хөл арьс (каракуль хонины арьс).
- 1.Найрлага
- 1.хуучирсанНуур.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгfoot, leg
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хөл |
|---|---|
| Харьяалахын тийн | хөлийн |
| Заахын тийн | хөлийг |
| Өгөх орших тийн | хөлд |
| Гарахын тийн | хөлөөс |
| Үйлдэхийн тийн | хөлөөр |
| Хамтрахын тийн | хөлтэй |
| Чиглэхийн тийн | хөл лүү |
| Олон тоо | хөлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
баруун хөл — хоёр хөлт амьтны баруун талын хөл
урд хөл — дөрвөн хөлт амьтны урд хөл
модон хөл — гутлын уланд уяж өндөрлөн явахад зориулан тохируулсан мод
хиймэл хөл — хөлгүй хүнд хийж тохируулсан хөл
хөл алдах — а.ус гатлахад хөл газар хүрэхгүй болох; б.шилж. худалдаа арилжаа хийгчид ашиг хонжвор олж чадалгүй, бэл хөрөнгөдөө халдаж сүйрэх; в.шилж. олон болон их юмны дотор орсны улмаас аль ч учраа олохгүй сандрах, нүд алдах; г.шилж. айж сандран, учраа олохгүй болох; д.шилж. олны дотор байр сууриа олж чадахгүй алдаж эндэх; е.шилж. ихэд хүндэтгэн дайлж цайлах
хөл алдсан панзчин — а.сүйрсэн панзчин; б.яриа. шатсан панзчин
зах дээр хөл алдах — зах дээр очоод их юмны дотор нүд алдах, зах дээр олны дотор орж алмайрах
хөл амрах — их явж ядарсан хүн түр амсхийх
хөл бохирох — өрөөсөн хөлөөр сөгдөх
хөл бөмбөг — хоёр баг болж, бөмбөг өшиглөн хөөж эсрэг талын тор бүхий хаалганд оруулан наадах спортын нэг төрөл
хөл бөмбөгчид — хөл бөмбөг наадагчид, хөл бөмбөгийн баг
хөл дээрээ босох/хөл дээрээ зогсох — бие дааж ажиллаж амьдарч чаддаг болох
хөл жийх — а.хөлөө тэнийлгэх; б.шилж. амрах, жаргах
хөл нүцгэн — гутал оймсгүй
хөл унаа — унаж яваа уналга
хөл машин — хөлөөр гишгэж оёдог оёдлын машин
хөл ооль — босоо зогсож цавчих ооль
хөл орох — а.гишгэн явж чадах болох; б.суумгай зантай хүн явамхай болох
хөлд орох — а.нялх амьтны хөл дээрээ тэнцэж явах болох; б.гадуур дотуур явах дургүй байсан хүн, явахыг дурлах болох
хөл тогтох — явуулын хүн нэг газар түр суурьших
хөл уур — тариа зэргийн юмыг гишгэж нүдэхээр тохируулж хийсэн нэгэн зүйлийн уур
хөл хорих — орж гарахын хориглох
хөл хүнд — а.бие жирэмсэн; б.удаан назгай; хүнд хөлтэй
хөл хүнд болох — хөл хүндрэх
хөл хүндрэх — а.жирэмсэн болох; б.явах хэсэх дур болих
хөл хумих — а.гадуур явахаа татах, багасгах; б.гэрээс гарахгүй суух
хөл нийлэх — а.алхаа гишгээ жигдрэн тохирох; б.шилж. үйл хэргийн зам мөр, арга барил таарч тохирох
хөл нэгтэй — ажил явдлын холбоо харилцаатай, хамаа бүхий
хөл халах — а.морь малын хөл чөдөр тушаандаа хогогдон улайх; б.унаагаа сэлгэж унах
хөл хэрэх — нутаг орноос гарч тэнүүчлэн явах
хөл хянагч — хөлийн түшмэл
хөл цөөрөх — хөл татрах
хөл цээрлэх — айл гэр буюу нутаг газарт ямар нэгэн цээрлэлтэй зүйл гарсан учир гаднын хүнийг оруулахгүй хориг тэмдэг тавих
хөлийн ороолт — хөл ороох даавуу
хөлийн түшмэл/хөлийн цэц — бөх барилдах зэрэгт тэмцээн маргаан, будлианыг шүүн шийтгэгч
хөлийн эвэр — хөлийн хурууны үе зэрэгт ургах эвэрлэг зүйл
хөлөө татах — а.жийсэн хөлөө хурааж атирах; б.шилж. гадуур дотуур явахаа багасгаж цөөвчлөх
сандлын хөл — сандлын тулгуур
орны хөл — орны тулгуур
зургийн аппаратны хөл — зураг авах үед аппаратыг хөдөлгөөнгүй болоход хэрэглэх тулгуур
- … болон өөр 27
Хэлц үг
хөл газар хүрэхгүй — маш их хөөр баяр болж явах
хөлөө алдах — а.нийлж явсан хөлөө сольж гишгэх; б.худалдаа наймаанд бэл алдах
хөлөө олох — а.алдсан хөлийн алхааг нийлүүлэх; б.шилж. хөлжих, хөрөнгө бэлтэй болох; в.шилж. амьдрах аргаа олж олны дунд байр сууриа эзлэх
хөл бохирохгүй — огт амралгүй
хөл жийх — амрах
хөл дүүжлэх — унаа унаштай болох, унаа залгах
хөл газар завсарлах — унаа унах
хөл дэгдэх — баярлан сэтгэл хөөрөх
хөл залгах — аян замд унаатай болох
хөл залгуулах — унаа өгөх, унаатай болгох
хөлд нь суух — а.адуу малын хөлд нь сууж барих; б.завшаан эрж бусдад хуурамч ааш гаргах; аргадан ая тал засаж байгаад санасандаа хүрэх гэж оролдох
хөл нь дөрөөнд хүрэх — нас биенд хүрэх, биеэ дааж чадах болох
хөл хөнгөрөх — а.баяр хөөр болж, сэтгэл нь хөхөх; б.явах хөдлөх дур зориг орох
хүнд хөлтэй — аажуу, удаан назгай
хөнгөн хөлтэй/хөл хөнгөнтэй — а.түргэч, хөдөлгөөнтэй; б.унаа малын хурдан, хашин биш
хөл дээрээ зогсох — а.хөл дээрээ босох; б.бие дааж амьдрах; в.хүнд өвчний дараа илаарьших, эдгэрэх
хөл дээрээ гарах — хөл дээрээ босох
хөл дээрээ босох — а.хөл дээрээ зогсох; б.биеэ дааж ажиллаж амьдран чадах болох; в.хүнд өвчний дараа эдгэрэх
хөл дээрээ тогтох — а.хөл дээрээ бат зогсох; б.оршин тогтнож чадах
хөлд нь үрэгдэх — а.бусдын эн зэрэгт хүрэхгүй хохирох; б.бусдын хэрэг явдлын далимд хэлмэгдэх
хөл хучих — асран бөөцийлөх, халамжлах
хөлөө хугалчих шахах — а.ая тал олох гэж хичээх; б.найр тавин ихэд хүндэтгэх; в.хөнгөмсөг зан гаргах
хөлөө хучуулах — харж хандуулах, өргөж асруулах
хөлөөрөө толгой хийх — дураараа аашлах, зоргоор авирлах
хөл хэрэх — нутаг орноо орхин тэнүүчлэн хэсэх
хөл гар болох — а.ядарсан хүнд тус дэм болох; б.шилж. муу хүнд ашиглагдах, бусдын үйл хэрэгт хань хамсаа нь болох
хөлд нь чирэгдэх — өөрийн хэр чадлыг мэдэхгүй үйл явдалд бусдыг даган дууриаж байгаад хохирох
хөл хэрээтэй, хүзүү холбоотой — үргэлж хамт явж байдаг
хөлд байх — дарлагдан зовох
хөлд оруулах — бие дааж ажиллаж амьдарч чаддаг болгох
хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх — олон хүн үймэн бужигнах
солгой хөлийг нь гохдох — эмзэг газрыг нь хөндөн ажил хэргээ бүтээх
их хөлийн — а.олон хүн цуглардаг; б.сүүхээ чадал ихтэй, дээгүүр жаалдаг
хөл сийрэг — хүмүүсийн хөл хөдөлгөөн бага, хүн цөөтэй
хөл авах — а.хөлд цус буух буюу доголох
Боговчийн хар хайрга морины хөл авчихлаа гэж үглэх хүн ч олширлоо (С.Пүрэв, Наран шарлагын талбай). б.бөхийн мэх
хөл алдах — а.ус гатлахад бие хөвж, хөл газар хүрэхгүй болох
Усанд шахагдсан морьд хөл алдангуутаа толгойгоо шоволзуулан ус тургилав (С.Эрдэнэ, Гарман дээр). б.маш ихээр баярлах
хөл болох — үйл явдалд ихэд бэлтгэж яарах бужигнах, сүйд майд болох
Тээр жил Дархан Санги гэж сая л нэр гарч явсансан. Шинээр барьсан Бумбатын хийдийн ганжир цутгах гэж ямар их хөл боллоо (С.Эрдэнэ, Амьд яваа хүн).
хөл гар болох/гар хөл болох — муу хүнд ашиглагдах, бусдын үйл хэрэгт хань хамсаа нь болох
Хар шар феодалуудын гар хөл болсон хүн манай эвлэлд багтдаггүй гэж Гаваа хэлэв (Л.Түдэв, Уулын үер).
хөл гишгэх газаргүй — их л шахуу байдал
Бид хөл гишгэх газаргүй болж байна шүү. Хүй цөглөсөн газартаа хүний эрхэнд амьдарч болох уу даа. Бодох цаг иржээ.
хөл малгай болох — сүйд болох, хөөрөх, баярлах
Хамтрал коммун гээд л хөл малгай болж байгаа л гэнэ (С.Дашдооров, Улаан гэрийн Юндэн).
- … болон өөр 98
Зүйр цэцэн үг
Гар нь ганзганд хөл нь дөрөөнд
Хөл хөсөр
Гар газар
Хоршоо үг
хөл гар — хүний дөрвөн мөч
хөл үймээн — үймээн бужигнаан, хөл хөдөлгөөн
хөл хөлсөөн — а.хөл шуугиан; б.үймээн самуун
хөл хөгжөөн — олон хүний хөл хөдөлгөөн
хөл хөөр — олны ихэд баясан цэнгэх явдал
Товчилсон үг
ГХБХ — Гүржийн Хөл Бөмбөгийн Холбоо
ДХБХ — Дэлхийн Хөл Бөмбөгийн Холбоо
ЕХБХ — Европын Хөл Бөмбөгийн Холбоо
МХБҮХ — Мэргэжлийн Хөл Бөмбөгийн Үндэсний Холбоо
МХБХ — Монголын Хөл Бөмбөгийн Холбоо
ОУМХБХ — Олон Улсын Мэргэжлийн Хөл Бөмбөгийн Холбоо
ОУХБХ — Олон Улсын Хөл Бөмбөгийн Холбоо
ХБК — Хөл Бөмбөгийн Клуб
Үгийн гарал
# From Proto-Mongolic *köl, compare Buryat хүл (xül), Kalmyk көл (köl), Dongxiang kon. # Perhaps related with Proto-Turkic *kol (“arm”), compare Turkish kol.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.