ганц
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бусадтай хамтраагүй, нэг нэгээрээ, өрөөсөн
- 2.Зөвхөн, онцлон тухайлсныг өгүүлэхэд хэрэглэх үг
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрsingle; just one, sole
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ганц |
|---|---|
| Харьяалахын тийн | ганцын |
| Заахын тийн | ганцыг |
| Өгөх орших тийн | ганцад |
| Гарахын тийн | ганцаас |
| Үйлдэхийн тийн | ганцаар |
| Хамтрахын тийн | ганцтай |
| Чиглэхийн тийн | ганц руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ганц эст ургамал — ганц эсээс бүрдсэн замаг зэрэг
гав ганц — цор ганц, ердөө л ганц
ганц үг газар гээхгүй — үг сөргөлдөн хэрэлддэг
ганц хуруутах — нэг хуруунд юм гарч идээлэн буглах өвчин тусах
Хэлц үг
ганц хуруу дутах — дөхөж очих, ойртох
Дахиад хоёр тэх ногоон мөнгөний золиосонд одож, бор халиун сүргийн тэргүүнтэн болоход ганц хуруу дутав (Ж.Лхагва, Эвэр).
ганц удаа ганхийх — тэвчээр гаргах
Долоо шархадсан чоно шиг болсон хүн ганц ч удаа ганхийлгүй шүдээ зуусаар нүдээ анихаа хүнээр заалгахгүй байлаа (Б.Догмид, Үхэх хүнд хань хэрэггүй).
ганц сэтгэл үүсэх — зориг шуудах
Ганц сэтгэл үүсгэж, Галдан зуугаасаа ирэхдээ, газар нутгаа муулуулахаар ирсэн бус, харин ганжуурын гавж гал дэрмийн цоржтой чинь хэлэлцье гэж ирсэн юм (Д.Өргөн, Шагдар солиот).
ганц үг газар гээхгүй — бусдад мөчөөгөө өгөхгүй үг сөргөлдөн хэрэлдэх
Задгай амтай, түргэн амтай Цоодол, чадал сайтай, шогч үгтэй Түмэн хоёрын ганц үг газар гээх шинжгүй маргалдаж байлаа (Ч.Лхамсүрэн, Анхны хундага).
ганц үг ган хийхгүй — яасан ч дуугарахгүй
Түшмэлүүд яагаад ч юм бэ ганц үг ган хийх дуугүй ажээ (Л.Түдэв, Улаан долгион).
↑ ташуурын ганц морь
Га гэ нийлж Ганжуур Данжуур болдог
Ганц хоёр нийлж мянга түм болдог
Гавьяа цолыг олъё гэвэл
Ганц сэтгэлээр чармай
Гадаа гэж
Ганц үг хэлэхгүй
Гал олноо гасалгаж
Ганц биеэ амруулах
Галаар олноо гасалгаж
Ганц биеэ бүү баясга
Галд олноо гасалгаж
Галзуурахад
Ганц хуруу дутуу
Ган ганц бие
Ганц толгой
Ганган хүнд гархи нэмэр
Ганц модонд хонх нэмэр
Ганц айл бол галаа хичээ
Хоёр айл бол ховоо хичээ
Ганц алга дуугүй
Ганц хүн сүргүй
Ганц баатраас
Гарын олон дээр
Ганц боловч гадас элээнэ
Хоёр боловч хормой элээнэ
Ганц бөхөөс
Гар бөх
Эе бөх
Ганц гэр газар дуугаргадаггүй
Ганц мэргэнээс гар олон дээр
Ганц гэр галаа хичээ
Хоёр гэр ховоо хичээ
Ганц дугуйт тэрэг онхолдох нь амархан
Гамнаж хэрэглэхгүй бол үгүйдэхэд түргэн
- … болон өөр 49
Зүйр цэцэн үг
Ганц мод гал болохгүй
Ганц хүн айл болохгүй
Хоршоо үг
ганц нэг — тооны хувьд дан ганцаар байгаа нь, нэгийн зэрэг
дан ганц — цор ганц
Үгийн гарал
From *gaŋca a variant form of Proto-Mongolic *gagca, perhaps related to Proto-Tungusic *gagda. Compare East Yugur qagca, Evenki гагда (gagda, “one of a pair”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.