Үндсэн хэсэг рүү шилжих

нэг

тооны нэртэмдэг нэрүйл үгдайвар үгсул үг/neɡ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠨᠢᠭᠡ

Тайлбар

тооны нэр
  1. 1.
    Хамгийн бага бүхэл тоо; дан, ганцаар байгаа зүйл, үндсэн тоо­ны эхнийх нь
  2. 2.
    Дан нэг төрлийн, хольцоогүй
  3. 3.
    Сарын эхний өдөр
  4. 4.
    Нэгж хэм, хугацаа
  5. 5.
    Ондоо бус адил, ижил

Ойролцоо үг

Англи утга

  • тооны нэрone
  • дайвар үгonce
  • тэмдэг нэрsome, a
  • сул үгdenotes momentous aspect; some-

Тийн ялгал

Нэрлэхийн тийннэг
Харьяалахын тийннэгийн
Заахын тийннэгийг
Өгөх орших тийннэгд
Гарахын тийннэгээс
Үйлдэхийн тийннэгээр
Хамтрахын тийннэгтэй
Чиглэхийн тийннэг рүү
Олон тоонэгүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • нэг ном — ганц ном

  • нэг хүн — ганцаар байгаа хүн

  • нэг суурь — а.ганц зүйлийн олон малыг таслан сүрэглэсний нэгэн хэсэг; нэг суурь хонь б.хонин сүрэг дагнан хариулж малладаг суурь

  • нэг суурь хивс — хүн ганцаар суух хэмжээтэй бяцхан хивс

  • нэг суурь харуул — ганц газар байх харуул

  • нэг амиар уух — таслалгүй ууж дуусгах

  • нэг амьсгаагаар хийх — огт амралгүй хийж дуусгах

  • нэг дор — ганц газар

  • нэг удаа — ганц удаа

  • нэг бүр — тус бүр

  • нэг бүрийн үнэ — тус бүрийн үнэ

  • хүн нэг бүр — хүн бүрийг харах

  • нэг ай — ганц аймаг, бүлэг, ганц хэсэгт багтах

  • нэг аймаг — а.ганц бүлэгт хуваасан нь; б.аймгаар хуваасан хуваарилал

  • нэг төрлийн бараа — ганц төрлийн бараа бүтээгдэхүүн

  • нэг үе — нас ойролцоо

  • нэг үеийн залуучууд — нас ойролцоо залуучууд

  • нэг талыг баримтлах — ганц талыг нь өрөөсгөлөөр баримтлах

  • нэг нэгээр — ганц ганцаар

  • нэг нэгээр нь зурах — ганц ганцаар цувуулан зурах

  • нэг мөр болох — дэг журам, дэс дараалал сайтай, нэг чигийн болох

  • нэгд нэгэнгүй — нэг бүрчлэн, тодорхой

  • нэгд нэгэнгүй ярих — маш тодорхой ярих

  • гэрээр нэг — ямар нэгэн зүйл гэрт замбараагүй хөглөрсөн нь

  • цаас гэрээр нэг тарах — цаас гэр дүүрэн хөглөрсөн нь

  • аль нэг — тодорхой бус зүйлийг заан нэрлэсэн нь

  • хэн нэгэн — тодорхой бус хүн, амьтныг заан нэрлэсэн нь

  • нэгийг санах — ямар нэгэн зүйл сэтгэлд нь сэр хийн бодогдох

  • есдүгээр сарын нэгэн — есдүгээр сар эхэлж буй өдөр, сарын эхний өдөр

  • шинийн нэгэн — зурхай. - а.цагаан сарын анхны өдөр; б.билгийн тооллын сар бүрийн эхний өдөр

  • нэг жил — дэлхийн бөмбөрцөг нарыг бүтэн тойрох хугацаа; өдөр шөнөөр тоолбол гурван зуун жаран таван хоног орчим

  • нэг өдөр — а.хорин дөрвөн цагийн доторх хугацаа; б.үүр цайхаас эхлэн бүрэнхий болох хүртэлх үе

  • нэг сар — жилийг арван хоёр хуваасан хэм; гуч эсвэл гучин нэг хоног хоорондын хугацаа

  • нэг цаг — а.европын зурхай ёсоор хоногийг хорин дөрөв хуваасны ганц хувь; жаран минут; б.шар цагаан зурхай ёсоор хоногийг арван хоёр хуваасны ганц хувь; зуун хорин минут

  • нэг мөч — цагийн хэмийн нэр, арван таван минут

  • нэг хувь — а.цагийн хэмийн нэр, секунд; б.юмыг хувь бодож хуваасан хэмийн нэр; гуравны нэг хувь

  • нэг хувиар — тариалангийн газрын хэмжээ; нэг зуун үр газар

  • нэг орой — яг хэдийд гэдэг нь тодорхой бус хугацаа

  • нэг дундуур — юмны тэхий хагас буюу тал хувь

  • нэг дээс — гучин зургаан алд

  • … болон өөр 37

Хэлц үг

  • нэгийгээ үзэх — хэн нь хэнийгээ дийлэхийгээ үзэх, тэмцэлдэх

  • нэгийгээ үзэж, нэхий дээлээ тайлах — а.тухайн хэрэг явдлын эцэс, сайн мууг үзэх; б.учраа ололцох

  • нэг нүдээр үзэхгүй — үзэн ядах

  • нэг гараараа нөгөө гараа барих — тэвчих, биеэ барих

  • нэг гэрт багтахаа болих — таарч тохирохгүй болох

  • нэгээс мянга, мянгаас зузаан — ямар ч юм багаасаа эхлэн олон болж хөгждөг

  • нэг гал — аян зэрэгт хамт явах нэг бүлэг хүмүүс

    Тэнд нэг гал аян буугаад байна.

  • нэг гэрт багтахаа байх/болих — хүмүүс хоорондоо таарч тохирохоо байх, таарамжгүй болох

    Та нар чинь байтлаа нэг гэрт багтахаа болих нь уу.

  • нэг мөр болгох — эмхэлж дуусгах, нэг журам зарчимтай болгох

    Тэд бол түрэгүүд юм гэдэг асуудал аль хэдийн нэг мөр болон шийдвэрлэгдсэн… билээ (С.Лочин, Монголын үнэн гуйвсан түүхийн товчлол).

  • нэг нас арван гурав — бүхий л амьдрах хугацаа

    Миний нэг нас арван гурав энд хүрээд дуусах нь болжээ! гээд тэнд тэлчилж байлаа (Өлзийбат, Хан ууланд).

  • нэг нүдээр үзэх — үл тоох, тоомсорлох

    Охин ч бас тэр бөх эртэй яваандаа яавал ч яачихья гэж бодож байснаа тэр бөх эрийг найрын ширээн дээр булай болсноос хойш нэг нүдээр үзэхээ больжээ (Б.Бааст, Эргүү хөх будан).

  • нэг нүдээр үзэхгүй/үзэхээ байх — үзэн ядах, үл тоох↑үзэхээ байх;

    Хүү дуугаа нам болгоод –Пөөх манай ээжийг яана. Гулгахыг нэг нүдээр ч үзэхгүй гээч… гээд хоёулаа хөхрөлдөв (Ш.Гаадамба, Булгийн ус).

  • нэг сумаар хоёр туулай буудах — нэг боломжоор

    Чи өнөөдөр нэг сумаар хоёр туулай буудаж, чоно авлахын хажуугаар байлдааны бэлтгэл сургууль хийчихлээ шүү дээ (Зян Рун, Чонон сүлд).

  • нэг тогооноос хоол идэх — а.нэг газарт хамт ажиллах

    Өлзий орныхоо дэргэд матмал сандал ойртуулснаа –Та наашаа энэ сандал дээр суугаач, –Та бид хоёр ч нэг тогооноос олон хоног хоол идсэн дээ гэж инээмсэглэн хэлээд... гал асаав (Л.Чойжилсүрэн, Яндангийн цуурай). б.нэг гэрт хамт амьдрах

  • нэг тэрэгний хоёр дугуй — ав адилхан, адил

    Зогсвол зэрэг зогсож, явбал зэрэг явж нэг багц хомоолыг ч хоёр талаас нь савардаж яваа энэ хоёр хүүхэн нэг тэрэгний хоёр дугуй мэт (Ч.Алагаа, Хилэн хар морьт).

  • нэгийг санах — ямар нэгэн зүйл сэтгэлд нь сэр хийн бодогдох

    Янагаас хожимдож хайрыг үл амсах болхи хүү минь охин чамд тээр болохгүй гээд ноён аав нэгийг санав бололтой амьсгалаа тэнүүн аваад бүсгүйг усгал зөөлөн харав (З.Баттулга, Уяхан замбуутив).

  • нэгийг хоёр болгож, нимгэнийг зузаан болгох — эд хөрөнгөтэй болох, баяжих

    Саруул ажилд сайн боловч нэгийг хоёр болгож, нимгэнийг зузаан болгох ухаангүй гэж Дарь хэлэв (О.Цэндсүрэн, Халуун салхи).

  • нэгийгээ үзэж, нэхий дээлээ тайлах/нэгийгээ үзэж, нимгэн хальсаа уралцах — тухайн хэрэг явдлын эцэс, сайн мууг үзэх

    Унтсан хойноо сэрээд элдвийг бодсоны эцэст улаантантай нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлна гэж бодож буй (Ц.Уламбаяр, Зовлон жаргал).

    Нэг өдөр зүүнтэйгээс гучаад цагаантан иржээ. Нэгийгээ үзэлцэж, нэхий дээлээ тайлахаар шийджээ (М.Цэдэндорж, Буурал царс).

    Иймд мань эр тэр дунд ганцаараа, ёстой л нэгийгээ үзэлцэн нимгэн хальсаа уралцах цаг иржээ (Д.Намдаг, Хөгшин чоно ульсан нь).

  • ↑ аз үгүйд айл нэг зоог хурал нэг хоол

  • ↑ олон хавар нэгэндээ

  • ↑ есөн үхрийн нэг үс

  • ↑ жалгын нэг

  • ↑ түлхүүр нэг

  • ↑ үхэвч амь нэг, өргөвч тоос нэг

  • ↑ хөл нэгтэй

  • ↑ хүй нэгтэй

  • ↑ шивнэх нэг үгтэй, чимхэх нэг махтай

  • ↑ элэг нэгтэй

  • ↑ юм нэгээр дуусахгүй

  • Арван дун барихаар

  • Нэг үнээ тэжээ

  • Гурван гэрийг хэсэхээр

  • Нэг гэрт суусан нь дээр

  • Залуу хүн эрүүл бол өдөр бүр амгалан

  • Нэг өдрийн амгалан мянган жаргалангийн үүд

  • Зуу сонссоноос

  • Нэг үзсэн дээр

  • Зуу үзэхээр

  • Нэг хий

  • Зуун амрыг

  • … болон өөр 173

Зүйр цэцэн үг

  • Нэг хуруугаар хоёр сур дарах

  • Нэг эхээс цувж гараад гэрт багтахгүй

  • Нэг лууг тэжээхээс биш арван баавгайг тэжээхгүй

  • Нэгийг мэдээд хоёрыг мэдэхгүй

  • Нүглийг мэдээд буяныг мэдэхгүй

  • Нэгийг хоёр болгож

  • Нимгэнийг зузаан болгох

  • Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино

  • Айл хүний амь нэг

  • Саахалтын хүний санаа нэг

  • Нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргах

Хоршоо үг

  • ганц нэг — тооны хувьд дан, ганцаар байгаа нь

Товчилсон үг

  • МНӨ — “Монголын Нэг Өдөр” [сонин]

  • НЦҮ — Нэг Цэгийн Үйлчилгээ

Үгийн гарал

Inherited from Classical Mongolian ᠨᠢᠭᠡ (nige), from Middle Mongol ᠨ᠋ᠢᠬᠡᠨ (niken), Proto-Mongolic *niken. Compare Buryat нэгэн (negen), Kalmyk негн (negn).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.