гомдол
Тайлбар
- 1.Үйл явдал сэтгэлд нь тохироогүйгээс гуньхран, гутан шаналахын нэр
Ойролцоо үг
Нийлмэл үг
гомдол айлтгах — гомдол гаргах
гомдол барагдах — гомдол тайлагдах
гомдол гаргах — гомдол мэдүүлэх, гомдсоноо илэрхийлэх
гомдол мэдүүлэх — гомдсоноо илэрхийлэх
гомдол нэхэх — гомдолтой байгаагаа илэрхийлэх, гомдлоо барагдуулах
гомдол тайлагдах — гомдохоо болих
гомдол эрэх — гомдсон учраа илэрхийлэн өчих
гомдлын товчоо — хуучир. - гомдол санал барагдуулан шийдвэрлэх албан газар
гомдлын хайрцаг — санал гомдол бичиж хийх цоожтой хайрцаг
Хэлц үг
Гол тасравч
Гомдол тасрахгүй
Гомдол хувилбал өшөө болно
Гол бялхвал үер болно
Горь тасравч
Зүйр цэцэн үг
Гомдлыг уураар тайтгаруулдаггүй
Галыг тосоор унтраадаггүй
Гомдол хувилбал өшөө болно
Гол бялхвал үер болно
Хоршоо үг
гомдол гашуу — шаналал гашуу
гомдол гутрал — гуньхрал гутрал
гомдол зарга — зарга заалхай
гомдол хорсол — хэн нэгний өөрт хийсэн муу зүйлийг санан үзэн ядаж гуньхран бодох нь
гомдол тэчъяадал — тухайн зүйл сэтгэлд нь таараагүйн улмаас гуньхрах нь, тэсч ядах нь
атаархал гомдол — мөчөөрхөн туних сэтгэл
санал гомдол — ямар нэгэн асуудлын талаар тухайн хүний хүсэл, сэтгэгдэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.