давтах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Төмөрлөгийн зүйлийг хавтгайлахаар дэлдэх
- 2.Галтай зуухны яндангийн дээрээс салхи цохих
- 1.Юмыг дахин дахин үйлдэх
- 2.Заалгасан сурсан зүйлийг бататгах, сэргээх, бэлдэх
- 3.Нэг ажил дээрээс дахин ажил нэмэгдэх; давхцах
- 4.Бусдыг дарах, дарлах
- 5.Малыг зовоон хашраан эдлэх
- 6.Дагтаршуулах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | давтах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | давтана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | давтлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | давтав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | давтжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | давтсан |
| Хэвшсэн нэр (-даг) | давтдаг |
| Холбох нөхцөл (-ж) | давтаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | давтаад |
| Болзох нөхцөл (-вал) | давтвал |
| Хүсэх (-маар) | давтмаар |
| Захирах (-аарай) | давтаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | давтахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
жигд давтах — а.нэг хэвийн хүчээр давтах; б.өө сэвгүй давтах
сайн давтах — а.чадамгайгаар дэлдэн цохих; б.давтсан зүйл нь сайн болох
төмөр давтах — төмрийг хавтгайлахаар дэлдэх, хэвд оруулан цохих
утаа давтах — яндангаар салхи цохиж утаа баагиулах
давтан үйлдэгч — хоёр ба түүнээс дээш удаа тус тусдаа бүрэлдэхүүний төгсгөлтэй гэмт хэрэг үйлдсэн этгээд
давтан үйлдэх — давтан хийх
давтан хэлэх — нэг хэлснээ зориудаар дахин хэлэх
алдаагаа давтах — нэг алдаагаа дахих
үг давтах — нэг үгээ дахиж хэлэх
хичээл давтах — бие даан хичээл сурлагадаа шамдах
давтан хичээл — ижил сэдвээр дасгалжуулах хичээл
давтан сургалт — мэргэжил дээшлүүлэх сургалт
ажил давтах — ажил дээр дээрээсээ овоорох
дарлан давтах — гар дороо түрэмгийлэн захирч байх
доромжлон давтах — доромжлон байх
хайрга давтах — хайрга чулууг чигжрүүлэх
шороо давтах — шороог нягт, дагтар болгох
Хоршоо үг
дахих давтах — ахин дахин үйлдэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.