үрэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нэг юмыг нөгөөгөөр шүргэж, хавиран засах
- 2.шилжсэн утгаХолгох
- 1.Эд хөрөнгө, юмыг бүрэлгэх, сүйтгэх, үрэн таран хийх
- 2.Хүний болон өөрийн ажил, амьдрал, цагийг сүйтгэх
- 1.Юманд үйрмэг нунтаг юм цацах, бүрхэх.
- 1.Их хэргийг багасгаж, бага хэргийг үгүйсгэн баллах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto rub, sprinkle, grate, chafe
- үйл үгto ruin, waste, squander
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | үрэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | үрнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | үрлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | үрэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | үржээ |
| Үйлдсэн нэр (-сан) | үрсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | үрдэг |
| Холбох нөхцөл (-ж) | үрж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | үрээд |
| Болзох нөхцөл (-вал) | үрвэл |
| Хүсэх (-маар) | үрмээр |
| Захирах (-аарай) | үрээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | үрэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үрэх багаж — зүлгэх материал, холбогчоор хийгдсэн механик боловсруулалт хийдэг багаж
үрэх материал — цул юмуу жижиглэн нунтагласан байдалд нь бусад материалыг механикаар боловсруулдаг хатуулаг ихтэй бодос
цамцны зах хүзүү үрэх — цамцны зах хүзүү холгох, хавирах
гутал үрэх — гутал холгох
мөнгө үрэх — мөнгөө дэмий үгүй хийх
хүчээ үрэх — хүчээ хий дэмий зарцуулах
эд хөрөнгөө үрэх — эд хөрөнгөө алдах, үрэн таран хийх
цагаа хий үрэх — цагаа дэмий өнгөрүүлэх
залуу насаа үрэх — залуу насаа хий дэмий өнгөрүүлэх, залуу насаа сүйтгэх
хэргийг нь үрэх — хэргийг нь хэрэгсэхгүй болгох
Хэлц үг
хөлдөө үрэх — өөрийн явдалдаа бусдыг чирэх, бусдыг хэлмэгдүүлэх
Зүйр цэцэн үг
Үрж сүйтгэхэд хялбар
Үйлдэж бүтээхэд бэрх
Хоршоо үг
үрэх тарах — үрж үгүй хийх болон тарааж үгүй хийх
үрэх сүйтгэх — эд зүйлийг дэмий, ашиггүй бүрэлгэн сүйтгэх
үрэх шамших — шамшигдуулан алга хийх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.