дамжаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тангараг, гэрчилсэн тэмдэг, батлагаа бичиг;
- 2.шилж.шашин. Бурхны шашны гүн ухааны судар, тарнийн ухааны номлолд суралцаж анги дэвших, төгсөх, зэрэг авахад өгөх шалгалт
- 1.Богино хугацаанд зохих мэдлэг боловсрол олгох түр сургалт
- 1.хэмжээ дамжаа хорш. (хэр хэмжээ, багцаа баримжаа)
- 1.үйл ажиллагааны нэг горим
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дамжаа |
|---|---|
| Харьяалахын тийн | дамжааны |
| Заахын тийн | дамжааг |
| Өгөх орших тийн | дамжаад |
| Гарахын тийн | дамжаанаас |
| Үйлдэхийн тийн | дамжаагаар |
| Хамтрахын тийн | дамжаатай |
| Чиглэхийн тийн | дамжаа руу |
| Олон тоо | дамжаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дамжаа барих — бурхны шашны олон салбар ухаанд шат дараалан суралцаж, анги дэвших, зэрэг авахад хийх ёслол, цайллага
гавжийн дамжаа — гавжийн зэрэгт суралцан дүүргэх шат
гадаад хэлний дамжаа — гадаад хэлний богино хугацааны сургалт
компьютерийн дамжаа — компьютерийн мэдлэг олгох түр сургалт
хэмжээ дамжааг нь тохируулах — хэмжээ багцааг нь тохируулах
Хоршоо үг
хэмжээ дамжаа — хэр хэмжээ, багцаа баримжаа): хэмжээ дамжааг нь тохируулах - хэмжээ багцааг нь тохируулах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.