анги
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нийгмийн дотор эзлэх байр суурь, нийгмийн байгуулалтад гүйцэтгэх үүрэг, үйлдвэрлэлийн хэрэгслийг эзэмшиж байгаа байдал, үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй харьцах харьцаа, хөдөлмөрийг зохион байгуулахад гүйцэтгэх үүрэг, нийгмийн баялгийг хувааж авах, хүртэх аргаараа ижил нийгэмлэгийн томоохон бүлэг хүмүүс
- 2.Мэргэжлээр болон хийх ажлын зорилгоор нь хэсэглэн хуваасан хуваарь
- 3.Амьтан, ургамал зэргийг гол шинжээр нь төрөл, бүлэг болгон ангилсан хуваарь
- 4.Бичиг, уран зохиол, хөгжмийн зохиол, хууль дүрмийн бүлэг зүйл
- 5.Аливаа сургуульд нэгэн хөтөлбөрөөр суралцах хэсэг, тэднийг суралцах жилээр нь бүлэглэн хуваасан хуваарь
- 6.Тусгай мэргэжлийн сургуулийн сурагчдыг эзэмшсэн мэргэжил болон судалж буй хичээлээр нь ялган хуваасан хуваарь
- 7.Сургуулийн хичээлийн өрөө, танхим
- 1.Онцгой, тусгай
- 1.түүхОйрадын тайж нарын хамжлага; албат.
- 1.нийгэм болон эдийн засгийн ижил давхаргын хүмүүс
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгclass; grade; classroom
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | анги |
|---|---|
| Харьяалахын тийн | ангийнW |
| Заахын тийн | ангийгW |
| Өгөх орших тийн | ангидW |
| Гарахын тийн | ангиасW |
| Үйлдэхийн тийн | ангиарW |
| Хамтрахын тийн | ангитайW |
| Чиглэхийн тийн | анги руу |
| Олон тоо | ангиудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ангийн тэмцэл — нийгмийн анги, бүлэг хүмүүсийн хоорондын тэмцэл
ажилчин анги — ажил хөдөлмөр эрхлэгчид
цэргийн анги — зэвсэгт хүчний бүх төрлийн мэргэжлийн, цэргийн байлдааны ба захиргаа, аж ахуй, үйлчилгээний бие даасан зохион байгуулалтын нэгж
ургамлын анги — ургамлын төрөл зүйл
хуулийн зүйл анги — хуулийн бүлэг зүйл
ангийн багш — анги удирдсан багш
бэлтгэл анги — их дээд болон бага сургуулийн нэгдүгээр ангид суралцахаар бэлтгэж буй хэсэг хүмүүс
бүжгийн анги — бүжигт суралцаж буй хэсэг бүлэг хүмүүс
дууны анги — дуулаачийн мэргэжил эзэмшиж буй хэсэг бүлэг хүмүүс
анги дүүргэлт — нэг ангид суралцах сурагч, оюутны тоо
ангидаа хичээллэх — хичээл хийх танхимдаа хичээллэх
анги хүн — онцгой хүн, өөр хүн
огт анги — огт өөр
Хоршоо үг
анги бүлэг — юмыг ангилж бүлэглэсэн нь
анги салбар — мэргэжил болон хийж гүйцэтгэх ажлын зорилгоор нь хэсэглэн хуваасан албан байгууллага доторх нэгж
анги нэгтгэл — зэвсэгт хүчний зохион байгуулалтын нэгж
анги хэлтэс — албан байгууллага доторх салбар нэгж
анги баг — тодорхой нэг шинжээрээ ялгарах шаталсан дарааллын нэг
төрөл/төрөл анги — юмны харилцан адилгүй янз байдал
зүйл анги — а.зүйл бүлэг; б.хуулийн тодорхой заалт
Үгийн гарал
From Sanskrit अङ्ग (aṅga).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.