курс
Тайлбар
- 1.Тодорхой шинжлэх ухааныг дээд сургуульд системтэй судлах, мөн ийм хэмжээний агуулгатай сурах бичиг
- 2.Их, дээд сургуулиудын сургалтын жил; шаталсан анги
- 3.Ямар нэгэн нарийн мэргэшлээр бэлтгэх сургалтын газар; түр сургууль, дамжаа
- 4.Тодорхой хугацаанд хийгдэх иж бүрэн эмчилгээний цогц үе; хугацаа бүхий зүйл
Ойролцоо үг
Нийлмэл үг
англи хэлний курс — англи хэлний бүрэн сургалт
монголын утга зохиолын курс — монголын утга зохиолын сургалт
бэлтгэл курс — тодорхой чиглэлээр суралцах анхан шатны бэлтгэл олгох түр сургалт
дөрөвдүгээр курсийн оюутан — төгсөх ангийн оюутан
багш нарын мэргэжил дээшлүүлэх курс — багш нарын мэргэжил дээшлүүлэх түр сургалт
гурван сарын курс — гурван сарын сургалт
тогоочийн курс — тогооч бэлтгэх дамжаа
курс эмчилгээ — цогц эмчилгээ
курс тариа — угсарсан цогц тариа эмчилгээ
Хоршоо үг
курс дугуйлан — сургалтын дамжаа, дугуйлан
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.