дэлбэрэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бодос юмсын даралт, тэлэх хүчний үйлчлэлээр хагарах, тэсрэх
- 2.шилжсэн утгаХэвийн хэмжээнээс хэтрэхэд хүрэх, язрах, урагдах
- 3.Дэлгэрэх, цэцэглэх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | дэлбэрэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | дэлбэрнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | дэлбэрлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | дэлбэрэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | дэлбэрчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | дэлбэрсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | дэлбэрдэг |
| Холбох нөхцөл (-ж) | дэлбэрч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | дэлбэрээд |
| Болзох нөхцөл (-вал) | дэлбэрвэл |
| Хүсэх (-маар) | дэлбэрмээр |
| Захирах (-аарай) | дэлбэрээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | дэлбэрэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бөмбөг дэлбэрэх — а.галт бөмбөг тэсрэх; б.арьсан бөмбөг хагарах
галт уул дэлбэрэх — галт уулын халуун лав зад үсрэн оргилох
дэлбэртэл баяжих — эд зүйлээ багтааж шингээх газаргүй болтлоо баяжих
дэлбэртэл идэх — гэдсээ язартал идэх, хоолоо хэтрүүлэх
дэлбэртэл таргалах — арьсаа язартал таргалах
дэлбэртэл уурлах — байдгаараа уурлах
цөс нь дэлбэрэх — ихэд айх
сарнай цэцэг дэлбэрэх — сарнай цэцэг дэлгэрэх
Хэлц үг
↑цөс нь дэлбэрэх
↑ зүрх дэлбэрэх
Хоршоо үг
дэлбэрэх тэсрэх — тэсэрч хагарах, зад үсрэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.