дэлхий
Тайлбар
- 1.(нарны аймгийн есөн гарагийн нэг, нарнаас хамгийн хол зайд орших тул нарыг тойрох үелэл нь хоёр зуун дөчин найман жил байдаг гараг, нэг дагуул одтой).
- 2.амьд хүмүүсийн оршин байх ертөнц
- 3.мөнх бус амьтдын оршин буй газар
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгearth; world
Хэлц үг
Далай хужиртай
Дэлхий дэлэнтэй
Дэлхий байвал гишгэдэг
Далай байвал гувшдаг
Дэлхий бүрхсэн мал
Дээвэр бүрхсэн идээ
Дэлхий идмээн дээсгүй
Дээлээр хучмаан бүлээнгүй
Дэлхий өргөн ч гэсэн гутал хавчвал зовлонтой
Дээдэс хүндтэй ч гэсэн доороо хавчигдвал бэрхтэй
Дээд тэнгэрийн сүлд гэгч наран саран хоёр
Дэлхий ертөнцийн сүлд гэгч уул далай хоёр
Тэнгэр мэт аав хайрлах ёсон бол тэмүгэ
Дэлхий мэт ээж нь тэмүгэд хайртай хайрлах ёстой
Уул хэдий өндөр боловч оройтой байдаг
Дэлхий хэдий гүн боловч ёзоортой байдаг
Товчилсон үг
ДДСХЗ — Дэлхий Дахины Сүм Хийдийн Зөвлөл
ДДҮЭХ — Дэлхий Дахины Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
ДДХХ — Дэлхий Дахины Хөдөлмөрийн Холбоо
ДДЭТЗ — Дэлхий Дахины Энх Тайвны Зөвлөл
Үгийн гарал
From Proto-Mongolic *dele-kei, compare Buryat дэлхэй (delxej), Kalmyk делкә (delkä).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.