жаргах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бие сэтгэл амгалан, аливаа үйлс эеэр нийлэлцэн байх
- 2.Зовуурь зүдүүргүй, аятай байх.
- 1.Унтрах, бөхөх
- 2.Шингэх, далд болох
- 3.Дуусах өндөрлөх
- 4.Унтаж нойрсох
- 5.хуучирсанНас нөгчих, өөд болох.
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto rejoice, be happy, delight; to set, fade away
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | жаргах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | жаргана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | жаргалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | жаргав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | жаргажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | жаргасан |
| Хэвшсэн нэр (-даг) | жаргадаг |
| Холбох нөхцөл (-ж) | жаргаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | жаргаад |
| Болзох нөхцөл (-вал) | жаргавал |
| Хүсэх (-маар) | жаргамаар |
| Захирах (-аарай) | жаргаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | жаргахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
жаргах үе — амар тайван, хүслээр амьдарч байх ахуй
жаргах цаг — амар тайван амьдрах цаг
жаргах эрх — сэтгэл амар амьдрах эрх
жарган суух — жаргал эдлэн суух
жарган цэнгэх — сэтгэл амар зугаацан цэнгэх
зул жаргах — зул бөхөх
нар жаргах — нар шингэх, нар орох
найр жаргах — найр тарах
нэвтрүүлэг жаргах — нэвтрүүлэг өндөрлөх
тавтай жаргах — тавтай нойрсох
Хэлц үг
Жаргах золны
Ядрах шорооны
Жаргах цагт сэрэмж хэрэгтэй
Зовох цагт хатуужил хэрэгтэй
Зовох цагт зайлалгүй
Жаргах цагт хэтрэлгүй
Хоршоо үг
жаргах зовох — жаргах зовохын аль алиныг үзэх
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠵᠢᠷᠭᠠᠬᠤ (ǰirɣaqu), from Middle Mongol ᠵᠢᠷᠬᠠᠬᠤ (ǰirɣaqu), from Proto-Mongolic *ǰïrga-.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.