шингэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ус, тос зэрэг юм, юманд нэвтрэн шингэж орох
- 2.Идсэн уусан юмны боловсрох
- 3.шилжсэн утгаСурч мэдсэн юм, мартагдахгүй тогтоогдох, хоногших, хадагдах
- 4.шилжсэн утгаБусдын юм өөрийнх болох
- 5.Хоёр ижил юмыг чацуулан оёход, нөгөө нь дутуу болох;
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | шингэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | шингэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | шингэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | шингэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | шингэжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | шингэсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | шингэдэг |
| Холбох нөхцөл (-ж) | шингэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | шингээд |
| Болзох нөхцөл (-вал) | шингэвэл |
| Хүсэх (-маар) | шингэмээр |
| Захирах (-аарай) | шингээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | шингэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дээлэнд тос шингэх — дээлэнд тос нэвтрэх, дээл тос болох
нар шингэх — нар жаргах
нүү-рэнд тос шингэх — нүүрний арьсанд тос нэвтрэх
үнэр шингэх — үнэр нэвтрэн орох
элсэнд ус шингэх — элсэнд ус нэвтрэн орох
хоол шингэх — хоол боловсрох
ой ухаанд шингэх — ой ухаанд хоногших
тархинд шингэх — сурсан юм мартагдахгүй байх
ашиглан шингэх — хүний юмыг өөрийн болгох
айлд шингэх — бүрмөсөн тухайн айлын хүн болох
харь улсад шингэх — бүрмөсөн харь улсад амьдрах, орогнох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.