удирдлага
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Удирдах үйл ажиллагаа
- 2.Удирдах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэгч
- 3.Удирдамж
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгcontrol, management; management (managers controlling an enterprise); policy, guidelines, instructions
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | удирдлага |
|---|---|
| Харьяалахын тийн | удирдлагынW |
| Заахын тийн | удирдлагыгW |
| Өгөх орших тийн | удирдлагадW |
| Гарахын тийн | удирдлагаасW |
| Үйлдэхийн тийн | удирдлагаарW |
| Хамтрахын тийн | удирдлагатайW |
| Чиглэхийн тийн | удирдлага руу |
| Олон тоо | удирдлагуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
удирдлагын автоматжуулсан тогтолцоо — нарийн төвөгтэй үйл ажиллагааны оновчтой удирдлагыг тухайн зорилтод нийцүүлэн хангах математик эдийн засгийн арга болон техникийн хэрэгсэл, зохион байгуулах цогцолборын цогц
удирдлагын самбар — нүүрэн талдаа мэдээлэл дүрсэлсэн удирдлагын төхөөрөмж байрласан ширээ, зогсоол, самбар хэлбэртэй байгууламж
удирдлагын байр — цэрэг. - байлдаанд бэлтгэн түүнийг хийхэд захирагч, штабын офицеруудын хамт цэргийг удирдахад зориулан тусгайлан төхөөрөмжилж, техник хэрэгслээр тоноглосон байр
намын удирдлага — намыг удирдах ажлыг хариуцан гүйцэтгэгч
үйлдвэрийн удирдлага — үйлдвэрийг удирдах ажлыг хариуцан гүйцэтгэгч
удирдлага өгөх — заавар өгөх, удирдамж өгөх
Хоршоо үг
удирдлага заавар — ажил хэргийг хийж гүйцэтгэх талаар зөвлөмж, дагавал зохих мөрдлөг
Товчилсон үг
МУТДС — Монголын Удирдлага, Технологийн Дээд Сургууль
СУТГ — Стратегийн Удирдлага, Төлөвлөлтийн Газар
ТСУЗГ — Төрийн Сангийн Удирдлага, Зохицуулалтын Газар
УТДС — Удирдлага, Технологийн Дээд Сургууль
Үгийн гарал
удирдах (udirdax, “to manage”) + -лга (-lga)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.