ирэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Алив юм тэндээс энд болох, наашлах; ямар нэг юм энд хүрэх
- 2.Алив юмны тохиох, болох баярт үе
- 3.Ирээдүйд юмны болох, гарах
- 1.Орон савд юмны чихцэн дүүрэх
- 2.Хэтэртэл идэх, цадах; холдоод нь тэлэгдэх
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto come (move from further to closer); to draw nearer; to occur (of an event); to arrive
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | ирэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | ирнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | ирлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | ирэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | иржээ |
| Үйлдсэн нэр (-сан) | ирсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | ирдэг |
| Холбох нөхцөл (-ж) | ирж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | ирээд |
| Болзох нөхцөл (-вал) | ирвэл |
| Хүсэх (-маар) | ирмээр |
| Захирах (-аарай) | ирээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | ирэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зочид гийчид ирэх — зочид гийчид хүрч очих
жаргалтай цаг ирэх — жаргалтай цаг тохиох
гай зовлон ирэх — зовлон гамшиг учрах
үхэл ирэх — үхэлтэй тулгарах, үхэх цаг болох
сарын юм ирэх — эмэгтэй хүний сард нэг тохиох муу цус гадагшлах
ирэх жил — дараа жил
ирэх зун — дараа зун, одоо тохиох зун
ирэх өдөр — маргааш
шуудай иртэл хийх — шуудай түнтийтэл чихэх
иртэл идэх — хагартал идэх
иртэл цадах — шавайгаа ханатал цадах
Хэлц үг
Буцах шувууг гаран бүү хар
Ирэх шувууг харан бүү ор
Ирэх зам асхан бол
Явах зам шулуун
Ирэх зам шударга бол
Ирэх өдөр байвал
Явах өдөр байна
Ирэх санаа байвал
Ижилийн ус шалбааг
Сайн хүргэн
Ирэх тутам инээлгэдэг
Харих тутам харуулдаг
Зөв бурууг сургадаг
Зөөлөн хатууг ялгадаг
Муу хүргэн
Бороонд болсон болжмор шиг
Будаа зөөдөг хулгана шиг
Явах ажил гарвал хамгийн сүүлд
Ирэх хэрэг болбол хамгийн түрүүнд
Явах мөр нь үзэгдээд
Ирэх бие нь үзэгдэхгүй
Үгийн гарал
From Proto-Mongolic *irä-kü. Cognate with Buryat ерэхэ (jerexe), Kalmyk ирх (irx); Daur irgw; Dongxiang ire; etc.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.