хүрэх
Тайлбар
- 1.Зорьсон газартаа очих, зорьсноо биелүүлэх
- 2.Нас нэмэх
- 3.Хэрэглэгдэхүүний хэм хэмжээ хүрэлцээтэй болох
- 4.Өрнөх, төрөх
- 5.Өвдөх зовох, өвчин зовлон учрах, тохиолдох
- 6.Амсах, идэх
- 7.Хэр хэмжээнд тулах
- 8.Тулгарах, завдах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto touch; to come to an age; to amount to; to accomplish; to suffice; to enter a state (of fear, illness, laughter...)
Нийлмэл үг
аймаг хүрэх — аймагт очих
гэрт хүрч ирэх — гэрт нь очих, орох
зорьсон газартаа хүрэх — зорьсон газартаа очих
үгэндээ хүрэх — хэлснээ биелүүлэх
няцахад хүрэх — санасан зорьсноосоо ухрах
өдий хүрэх — эдүгээ болтол
санасандаа хүрэх — бодсон, санаснаа биелүүлэх
сонорт хүрэх — хүмүүсийн хэлсэн, ярьсан зүйл тухай дуулах, мэдээ авах
сэтгэлд хүрэх — санаанд нийцэх
уруул хүрэх — а.үнсэх; б.шилж. идээ ундааны зүйлээс амсах төдий байх
хараал хүрэх — хүний муу муухай болоосой гэж хараасан зүйл биелэх
хотод хүрэх — хотод очих
хошуу хүрэх — үнэрлэж үнсэх
хүрч очих — хүрэлцэн очих
хэл мэдээ хүрэх — хэл дуулгах
шүд хүрэх — хазах
насанд хүрэх — арван найман настай болж сонгох, сонгогдох эрхтэй болох
хоёр нас хүрэх — хоёр ойтой болох
эрийн цээнд хүрэх — нас бие гүйцэх, бяр чадал суух
дээл хүрэх даавуу — дээл хийхэд хүртээмжтэй, хүрэлцээтэй даавуу
идэж хүрэх хүнс — идэж хэрэглэхэд боломжтой, хүрэлцэхуйц хүнс
эдлэж хүрэх хөрөнгө — эдэлж хэрэглэхэд хангалттай, хүрэлцээтэй хөрөнгө
айдас хүрэх — айх сэтгэл төрөх)
аминд хүрэх — үхэх аюул тохиох, учрах
өвчин хүрэх — өвчин тусах, өвчин халдах
ханиад хүрэх — ханиад өвчин тусах
хүний амь насанд хүрэх — хүнийг егүүтгэн алах
ам хүрэх — амсах
гар хүрэх — а.юманд гараа хүргэх; б.ууц зэрэг хүндэтгэлийн идээг хөндөх
их үнэд хүрэх — худалдах гэсэн зүйлийн үнэ их болох
хэмжээнд хүрэх — хэмжээ тулах
баригдахад хүрэх — баригдах шахах, баригдах дөхөх
дайсагнахад хүрэх — дайсан болох шахах
ядуугийн туйлд хүрэх — гуйлгачин болох
Хэлц үг
хөх инээд хүрэх — а.дургүйцэн хорссон байдал гаргах, зэвүүцэх; б.басамжлах, тавлах, тохуурхах
↑гар хүрэх
↑ зоогийн сав зогсоолдоо хүрэх
↑ зүрхэнд хүрэх
↑ хөх инээд хүрэх
↑ зүрх хүрэхгүй
↑ чигчийнд нь ч хүрэхгүй
Үгийн гарал
From Proto-Mongolic *kür-, compare Buryat хүрэхэ (xürexe), Kalmyk күрх (kürx), Dongxiang kuru.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.