Үндсэн хэсэг рүү шилжих

хүнд

тэмдэг нэрнэр үг/ˈxunt/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iтэмдэг нэр
  1. 1.
    Бодосын хүндийн хэмжээ буюу хувийн жин нь их
  2. 2.
    Нүсэр, том, хэмжээ цар ихтэй
  3. 3.
    шилжсэн утгаХялбар биш, хүчир, хэцүү
  4. 4.
    шилжсэн утгаХор холбогдол их
  5. 5.
    Хөдлөх аашлах байдал удаан назгай
IIнэр үг
  1. 1.
    Хүний сэтгэлд эзлэх байр сууриар дээгүүр, нэр хүнд, алдар

Ойролцоо үг

Англи утга

  • тэмдэг нэрheavy
  • нэр үгdative-locative singular of хүн (xün)

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхүнд
Харьяалахын тийнхүндийн
Заахын тийнхүндийг
Өгөх орших тийнхүндэд
Гарахын тийнхүндээс
Үйлдэхийн тийнхүндээр
Хамтрахын тийнхүндтэй
Чиглэхийн тийнхүнд рүү
Олон тоо—

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хөнгөний эсрэг утга — хүнд

  • хүнд аж үйлдвэр — машин механизм, үйлдвэрийн хэрэгсэл, цахилгаан түлш үйлдвэрлэх, үйлдвэрүүдийн цогц

  • хүнд үйлдвэр — хүнд аж үйлдвэр

  • хүнд буу — үхэр буу

  • хүнд төмөрлөг — төмрөөс их нягттай хар тугалга, зэс, цайр, диц, кадми, альбин, цагаан тугалга, висмут, мөнгөн ус гэх мэт өнгөт төмөрлөг

  • хүнд ажил — хатуу бэрх ажил

  • хүнд алба — хийж гүйцэтгэхэд хүчир, бэрх алба

  • хүнд байдал — цаг үе, хэрэг явдлын хэцүү түгшүүрт байдал

  • хүнд бэрхшээл — ярвигтай саад тотгор, хэцүү зүйл

  • хүнд дарамт — бие махбод болоод сэтгэл санаанд хэцүү дараас болсон зүйл

  • хүнд зовлон — бие сэтгэлийн хэцүү зүдгүүр, шаналгаа, гачигдал

  • хүнд нөхцөл — аливаа зүйлийг хийж бүтээхэд бэрхшээлтэй, хэцүү нөхцөл байдал

  • хүнд өвчин — эдгэрэхдээ удаан, аминд аюултай өвчин

  • хүнд өвчтөн — өвчин тусч бие нь маш их муудсан хүн

  • хүнд үүрэг — гүйцэтгэхэд хүчир бэрхтэй чухал ажил хэрэг

  • хүнд хохирол — ямарваа нэгэн зүйлд учирсан их сүйдэл

  • хүнд шарх — амь насанд аюултай шарх

  • хөл хүнд — бие жирэмсэн

  • хүнд аюул — хохирол сүйдэл ихтэй

  • хүнд үе — бэрхшээлтэй цаг

  • хүнд ноцтой — хэрэг явдлын хэцүү, онц түгшүүртэй байдал

  • хүнд өдөр — бэрхшээл саад ихтэй өдөр

  • хүнд хариуцлага — биелүүлэхэд хэцүү бэрх үүрэг

  • хүнд шийтгэл — хатуу ял, зэмлэл

  • хүнд эрүү — харгис, ширүүн шүүлт

  • хүнд ял — ял шийтгэлийн хамгийн хатуу нь

  • хүндээр амьсгаадах — арай ядан амьсгалах

  • хүнд алхаа — удаан нүсэр алхаа

  • хүнд биетэй хүн — махлаг том биетэй хүн

  • хүнд сурталтан — ажилд хэтэрхий албархаг, хөшүүн хойрго ханддаг албан хаагч

  • хүнд хөлтэй — морь малын удаан явдалтай нь

  • хүнд хүн — а.тарган хүн; б.шилж. буурь суурьтай хүн

  • хүнд үзэх — хүндэтгэн чухалчлах

  • хүндтэй хүн — алдар цуутай хүн

  • хүндээ алдах — нэр хүндээ барах

  • хүндээ барах — нэр алдраа гутаах, итгэлээ алдах

Хэлц үг

  • хүндээ хөнгөнөөс өгөх — намбагүйтэх, хөнгөмсөг аашлах

  • хүнд бөгстэй — ажил хөдөлмөрт хойрго

  • хүнд хөлтэй — аажуу, удаан назгай

    “Заавал эргэж ирнээ” гэсэн түүний үг тэртээ цаана сонсогдож биеэр бодол мөрөөдлийнхөө агаарт жингүйдэн хэвттэл нэгэн хүнд хөлтэй амьтны ширэг шаржигнуулан алхах сонсдож ухасхийн өндийв (Н.Сүхбат, Мухар цэцэрлэгийн зун).

  • Дээлд заамтай

  • Хүнд ахтай

  • Модонд үндэс байдаг

  • Хүнд угсаа байдаг

  • Ойр гэж бүү суу

  • Хүнд гэж бүү ай

  • Тэнгэрт цагтай

  • Хүнд зүйтэй

  • Ходойтой юу үл хийх вэ

  • Хүнд юу үл бодох вэ

  • Гэдэс юу үл идэх вэ

  • Гэртээ юу үл хэлэлцэх вэ

  • Хөршдөө найдсан хүнсгүй

  • Хүнд найдсан мөнгөгүй

  • Хөшүүн зан биед хортой

  • Хүнд ачаа хөсөгт хортой

  • Хүзүүнээс зүүсэн бурханаа гээхээс биш

  • Хүнд өгсөн юмаа гээхгүй

  • Хүнд ах байдаг

  • Хувцсанд зах байдаг

  • Дээлд захтай

  • Хүнд суртал амьдралд хортой

  • Хүнд ачаанд хүлгийн тар мэдэгдэнэ

  • Хүчир зовиурт хүний чанар танигдана

  • Хүнд ачаанд хүлгийн чадлыг танина

  • Хүчир явдалд хүний зоригийг мэднэ

  • Хүнд байдаг юм надад бий

  • Хүний хийдгийг би хийнэ

  • Хүнд биеэ бүү хөнгөрөөгтүн

  • Хүчир их засгаа бүү султгагтун

  • Хүнд биеэ хөнгөнөөр таалах

  • Хүлэг морио илжгээр солих

  • Хүнд битгий нүх малт

  • Өөрөө унахыг мэд

  • Хүнд бол арван таван

  • Гэртээ бол тасархай есөн

  • Хүнд бүү хэлэгд

  • … болон өөр 71

Зүйр цэцэн үг

  • хүнд гэж битгий цөхөр

  • Хөдөлгөх аргыг бод

  • Хөнгөн гэж битгий басамжил

  • Өөрийнхөө чинээг тэнс

  • Хүнд ачаа хөсөгт хортой

  • Хүнд суртал амьдралд хортой

  • Хүнд тушаалтан ижил тийшээ нүдэрхүү

  • Хөгшин чоно бэлтрэг тийшээ нүдэрхүү

Хоршоо үг

  • хүнд хөнгөн — а.бодосын хувийн жин их болон бага байдал; б.ажил хэргийн хэцүү бэрх болон амар хялбар байдал

  • хүнд нүсэр — а.том бөгөөд, байрнаас нь хөдөлгөхөд хүчир; б.яршиг төвөгтэй, хүчир бэрх

  • хүнд бэрх — хэцүү, амаргүй

  • хүнд хүчир — дааж давшгүй, бэрхшээл ихтэй

  • хүнд хэцүү — хатуу бэрх

  • хүнд назгай — удаан хөдөлгөөнтэй

  • хүнд суртал — ажил албан дээрээ бусдыг элдвээр чирэгдүүлэх зүй бус явдал

  • алдар хүнд — нэр төр, нэр хүнд

  • нэр хүнд — олон түмэнд хүндлэгдэх алдар нэр

  • үнэ хүнд — нэр хүнд

  • үнэ хүндгүй — нэр хүндгүй, нэр муутай

Товчилсон үг

  • ОХГХТХ — Онц Хүнд Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтэс

  • ОХЗБГХТХ — Онц Хүнд, Зохион Байгуулалттай Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтэс

  • ХҮЯ — Хүнд Үйлдвэрийн Яам

Үгийн гарал

Mongolian Cyrillic ᠬᠦᠨᠳᠦ (kündü) хүнд (xünd) From Proto-Mongolic *kündü, compare Buryat хүндэ (xünde), Kalmyk күнд (künd), Dongxiang gundu.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.