найдах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бусдын үг, хүчинд итгэх, итгэл хүлээлгэх
- 2.Ажил үүргээ биечлэн гүйцэтгэлгүй бусдад үлдээх
- 3.Ажил хэрэг бүтээгүйн учир шалтгааныг бусдаас эрэх –Би түүнд найдаад ийм болов. яриа., дүлийдээ найдаж унгараг цэцэн
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto hope; to trust, to believe; to depend on
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | найдах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | найдна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | найдлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | найдав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | найджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | найдсан |
| Хэвшсэн нэр (-даг) | найддаг |
| Холбох нөхцөл (-ж) | найдаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | найдаад |
| Болзох нөхцөл (-вал) | найдвал |
| Хүсэх (-маар) | найдмаар |
| Захирах (-аарай) | найдаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | найдахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аавдаа найдах — аавдаа итгэх
арга хүчиндээ найдах — арга хүчиндээ итгэх
битүүхэн найдах — горьдон итгэх
бие биедээ найдах — тухайн ажлыг өөрөө хийлгүй хэн нэгэнд даалгах
Хэлц үг
найдаж суугаад насаа барах — хий итгэж хоосон хоцрох
Зүйр цэцэн үг
Заяандаа найдахаар
Зоригтоо найд
Дүлийдээ найдаж унгараг
Хоршоо үг
итгэх найдах — бусдын хүч чадалд түшиглэх
Үгийн гарал
From Proto-Mongolic *naïda-, compare obsolete Dongxiang naita (“to hope”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.