найгах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мод, ургамал салхины аясаар ганхах, ийш тийш хөдлөн хийсэх
- 2.Хүн, амьтны биеэ хоёр тийш займчин явах
- 3.шилжсэн утгаЯдарч нозоорсноос хөлөө чирч удаан явах.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | найгах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | найгана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | найгалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | найгав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | найгажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | найгасан |
| Хэвшсэн нэр (-даг) | найгадаг |
| Холбох нөхцөл (-ж) | найгаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | найгаад |
| Болзох нөхцөл (-вал) | найгавал |
| Хүсэх (-маар) | найгамаар |
| Захирах (-аарай) | найгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | найгахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
халиуран найгах — өвс, ургамлын халиуран хийсэх
өвсний орой найгах — өвс салхины аясаар ганхан хөдлөх
найган дуулах — биеэ хоёр тийшээ займчин хөдөлгөж дуулах
Хэлц үг
Найгах навч цэцгийг
Намрын хяруу хиртээдэг
Зүйр цэцэн үг
Найгах навч цэцгийг намрын хяруу хиртээдэг
Нарийн ухаан билгийг уурын мунхаг эвддэг
Үртэй хүн шуугидаг
Үндэстэй мод найгадаг
Нарийн өвсөнд найгаж
Бүдүүн өвсөнд бүдрэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.